АН-ын удирдлагуудыг 24 цагийн дотор огцрохыг шаардлаа
2016/07/04
АН-ын шинэчлэх түр хороо байгуулагдсан байна. Тус хорооны төлөөлөл дөнгөж сая намын төв байранд мэдээлэл хийлээ. Түр хорооны гишүүн П.Галиндэв “Монголын ард түмэн өмнөх сонгуулиар АН-д их итгэл хүлээлгэж УИХ-д олуулаа болгож өгсөн. Улмаар манай нам сонгогчдын дэмжлэгийг нэмэгдүүлэх олон сайн ажлыг санаачлан эхлүүлсэн.
Улс орон даяар их бүтээн байгуулалт өрнүүлж, нийслэлийг нийслэл шиг болгох эхлэлийг тавьсан гээд олон ажлыг нэрлэж болно. Харамсалтай нь нам дамнасан эдийн засгийн бүлэглэл, нам доторхи фракц хоорондын утга учиргүй зөрчилдөөнд хэт автан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж, 1996-2000 оны гашуун түүхээ давтсан.
Мөн алсын хараагүй шийдвэрүүд гаргаж, жирийн шударга гишүүдийнхээ дуу хоолойг боож, үнэт зүйл, зарчмуудаа уландаа гишгэсэн, ёс зүйгүй гишүүдийн дүрэмгүй “тоглолт”-ыг дэвэргэн, улс төрийн алдаатай бодлого явуулсан удирдлагуудын байр суурь зэрэг нь намын нэр хүндийг ихээр унагааж, энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд АН-ыг бүрэн ялагдууллаа.
АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн дээрх байдлыг жил гурван сарын өмнөөс АН-ын одоогийн удирдлагуудад анхааруулж, баярын хурал дээр лоозон өргөж хүртэл шүүмжилж байсан төдийгүй, удаа дараагийн шаардлагуудыг хүргуүлж байсан. Гэвч тухайн үед эрх мэдэл, тойрон хүрээлэгчдийнхээ магтаалд хэт автсан намын удирдлагууд алдаа дутагдлаа ойлгохгүй явсаар ийм байдалд хүргэлээ” хэмээлээ.
Харин түр хорооны гишүүн Г.Хажидмаа “Ардчилсан намыг эдийн засгийн бүлэглэл, фракц, ёс зүйгүй гишүүдээс бүрэн цэвэрлэж, хариуцлага ёс зүйн тогтолцоог нэвтрүүлэн, Их хурлаа хуралдуулан үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн улс орныхоо ирээдүйн хөгжлийг тогтвортой бодлогоор манлайлах бодлогын нам болгон эрс шинэчлэх үйлсэд 21 аймаг есөн дүүргийн нийт гишүүд, дэмжигчдийг идэвхитэй оролцож, намын төв байран дээр ирж бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэв.
Тиймээс Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнөөс санаачлага гарган АН- ыг шинэчлэх түр хороог зохион байгуулан намын төв байран дээр байрлах болсныг үүгээр мэдэгдэж байгаа аж. Улмаар тус хорооноос хэдэн хэдэн шаардлагыг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон бусад удирдлагуудад шаардлага хүргүүлж байгаа юм байна. Тодруулбал, Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар намын нийт гишүүд дэмжигчдээсээ өөрийн биеэр уучлалт гуйж, хариуцлага хүлээн, огцрох өргөдлөө 24 цагийн дотор гаргах, АН-ын Гүйцэтгэах зөвлөл, ҮЗХ-г 48 цагийн дотор яаралтай хуралдуулж Намын их хурлыг наймдугаар сарын 15-ны дотор зарлах гэнэ.
Ардчилсан намыг шинэчлэх түр хороонд дараах эрхүүдийг шилжүүлэн өгөхийг хүсчээ.
1. Ардчилсан намын ээлжит бус /онц/ Их хурлыг нэн даруй зохион байгуулж хуралдуулах
2. Намын их хурлаас ил тод, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар АН-ын Шинэ удирдлагуудыг сонгох
3. АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах
4. Намын ГЗ, ҮЗХороог 100 хувь өөрчилж, намын дунд шатны байгууллагуудын хурлаас шинэчлэн сонгох.
5. Намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтөд нийцүүлэн аймаг, нийслэлийн намын хороодыг шинэчлэн зохион байгуулах.
Зочин · 2016/07/05
2020 ond man neg moson archigdana. Muusain uwaigui luiwarchid. Gazar duussan alban tushaal awaarai zarna shu kkkkk
ardchilsan nam · 2016/07/04
hohinee hohi n. 2020 ond bas garch chadahguiee. odoo MAN iinhan ajilaa hiih bhaa amjilt
Зочин · 2016/07/04
Дэмжиж бна
Зочин · 2016/07/04
nice
Don · 2016/07/04
Hohi nee hohini neehh ih olon baychuud namaas ni torood awilaga tenderiin budlian ih hiiwel ingedeg ym hohinee hohini 2020 ond ch chadahgui bhoo
зочин · 2016/07/04
чоно борооноор гэдэг шүү энүүгээр далимдуулаад олигархууд ан ын толгойд гарах вий сахил хүртээд шал дордов оо!