Үндэсний дээл хувцсаараа байнга гангардаг хосууд бол дуучин С.Жавхлан, түүний гэргий Г.Эрдэнэчимэг нар. Түүний нөхөр нь сонгуульд өрсөлдөгчдөө хол хаяж УИХ-ын гишүүн болсон гэдгийг уншигч та бүхэн мэдэж буй. Тэгвэл шинэхэн гишүүний эхнэрийн урлан захиалгад дарагдсан бололтой.

Сонгуулийн их ажлын хажуугаар захиалгаа ч дуусгана хэмээн өөрийн урласан бүтээлээ цахим хуудаснаа оруулж олонд сонирхуулав. Олон түүнийг үйлэнд уран, ухаалаг, сайн уран бүтээлч хэмээн магтаж байна.

Дашрамд дуулгахад хосуудын дээл Япон улсын үндэсний музейд тавигдсан. Энэ тухай Г.Эрдэнэчимэг "Хамаг Монголын хаалтын тоглолт 2013 он. Бид хоёрын энэ 2 дээлийг Японы олон үндэстний музейгээс гуйсаар байгаад 2014 онд аваад явсан. Их хайртай гоё дээлнүүд минь Монгол хувцасаа төлөөлөөд үг хэлэхгүй ч нэг юм бодогдуулаад л байж байгаа байх даа" гэж тэдний дээлнийхээ талаар дурьдаж байсан билээ.\

О.Ариун