Хууль чинь хөрсөн дээр буугаагүйгээс болоод, Хөвсгөлийн загасыг Оросууд машин машинаар ачиж байна
2016/07/05
Хөвсгөл аймгийн Ханх сум ОХУ-тай хил залгадаг. Тус сумын нутагт байрлах Туртын хилийн боомтоор Оросууд олноороо орж ирж, ямар ч хяналт, зөвшөөрөлгүйгээр маш их хэмжээний загас барьж байна гэдгийг Хөвсгөлийн хойд сумдаар аялаад ирсэн хүн хэллээ. Мөн баримт болох зураг ч авсан байна.
Оросууд хөвсгөлийн онгон дагшин байгалиар дур зоргоороо аялан, байгаль орчныг бохирдуулан, их хэмжээний загас агнасаар байгаа юм байна. Өнгөрсөн жил гэхэд л 8000 орчим орос иргэд ирж зөвшөөрөлгүй загасчилж, аялсан гэх судалгаа байна.
Доорхи зурагт байгаа Оросууд Уртрагийн давааны Хороо гол дээр байгаа юм байна. Монгол Улсын хуулиар гадаадын иргэд загасчлахдаа Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яамнд хураамж төлж, зөвшөөрөл авах хуультай.
Гэтэл энэхүү хууль хөдөө орон нутагт огт хэрэгждэггүй талаар Хөвсгөлийн Ханх сумын иргэд ярьжээ. Тухайлбал Оросуудад загасчлах зөвшөөрөл олгох гэхээр хот орж, яаманд хандахаас нааш бүтдэггүй аж. Тиймээс аялагчид нэг зөвшөөрөл авахын төлөө хот явахгүй нь мэдээж болж байгаа юм. Үүнд орон нутгийн байгаль орчныхон болон Мэргэжлийн хяналтынхан ч анхааарал хандуулах янз алга.
Монголын Швеицар гэгддэг Хөвсгөл нуурын эргэн тойрон Ханх сумын нутаг Оросуудын хагас бүтэн сайн өдрүүдээр ирж архиддаг, загасчилдаг хогоо хаядаг газар болсон байна. Ядахдаа тэднийг хилээр орж ирэхэд нь хогийн уут тарааж буцааж ууттай хогийг нь хураан авч хяналт тавьж хэвшүүлмээр юм. Манай улсын байгалийн баялагаас өнгөрсөн жилүүдэд Оросууд хичнэээнийг авч, хэдэн арван саяар тоологдох хөрөнгө зөөж буйг таашгүй байна. Энэ нь төлөвлөлт, зохион байгуулалтгүй, эх орныхоо баялагт эзэн болж чаддаггүй манайхны буруу биз. Ядаж хуулиа хөрсөн дээр буулгах шаардлагатай байна шүү дээ. Хууль чинь хөрсөн дээр буугаагүйгээс болоод, Оросууд хөвсгөлийн загасыг машин машинаар ачаад байна.
Г.Наран
-
1
-
2
-
3
-
4
Мгл · 2016/07/06
Хайр найргуй алж устгадаг бузарууддаа оросууд загасчлахдаа, аягуй бол хажуудаа архи горьдсон олсголон амьтанаар газарчлуулаад тор тавиад явж байгаа. Ютюб- д нэг орос хэлтэй хасаг амьсгаа олон оросыг чулуут голоор дагуулан явж бялдуучлан , хэдэн тогрог олж байгааг узээд ямар их дургуй хурэв. Хил , гаалиинхан ороход нь анхааруулга огч
Зочин · 2016/07/06
davarsan garuud ve
irgen Choijil · 2016/07/05
Ene bolohgui ee! MU-hiliin haruul haana bnaa.Bitgii oruul.Horig tavya.
Зочин · 2016/07/05
cool
zzz · 2016/07/05
mongol hun orost ingej chadahuu gonj shuudee deeremdulne zoduulna gaali dr hamag yuma huraalgana tegtel orosuud bnu yasan duraaraa bh yum ene hil gaaliinhan avilga avad bnu bolidoo adilhan changa baildaa
Зочин · 2016/07/05
orosuud ulun shaaruud shu idehj uuhdaa uurgiin mori shig hvmvvs de
Зочин · 2016/07/05
Хурдан арга хэмжээ авахгүй бол социализмын үед ч Оросууд монголын загасыг дуусгасан байх шүү. Одоо бас...
Зочин · 2016/07/05
хурдан арга хэмжээ аваасай МАН-ыхаан та нар их удаан бодож хөдөлдөг шүү, Эртхэн ажлаа эмхлээрэй
Зочин · 2016/07/05
Монголын хууль их этгээд шүүдээ. Тухайлбал: Гол усны эргээс 50 м дотогш эзэмшиж ашиглаж болохгүй.Гэтэл яг энэ эзэнгүй 50м дотор чинь хайрга олборлож, хогоо хаяж, архидаж, үер усны улмаас эрэг нь нурж ганга жалга үүсдэг. Ой модны хаяанаас 100 м дотогш бас айл амьтан бууж болохгүй.Яг энэ эзэнгүй газарлуу иргэд нь хөрөө сүхээ бариад л дайрдаг юм шүүдээ.Төр нь иргэддээ итгэдэггүйн гай энэ. Гэтэл бусад оронд эсрэгээрээ.Бүх юм эзэнтэй.
Зочин · 2016/07/05
Оросууд хөвсгөлийн загасыг машин машинаар ачаад байна. гэнэ үү энэ ямар гээчийн сэтгүүлч бэ