УИХ-ын шинэхэн гишүүд тангаргаа өргөлөө. Тангаргийн ёслолдоо зарим нэг хүн 99 морьтон дагуулан, сүр дуулиантай ирж байхад зарим нь харин цагийн ажилдаа ирж буй мэт хайш яаш хувцаслажээ.

Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. "Мон-Ураны" гэх тодотголоороо алдартай тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их тасалдаг, ирц муутай, идэвхгүй гишүүн байсан ч дахин сонгогдож чадсан. Харин тэрбээр хууль тогтоогч төрийн түшээгийн үүрэгт ажилдаа тийм ч ач холбогдол өгөхгүй байна уу гэлтэй албан ёсны хослол өмссөнгүй. Зангиа ч зүүсэнгүй. Ердөө л богино ханцуйтай цамцны гадуур костюм өмсөөд тангаргаа өргөхөөр иржээ. Хууль тогтоох ажлаасаа илүү морь уяхдаа сайн эрхэм гишүүн ядаж монгол дээл хувцсаа өмссөн бол ёслол төгөлдөр харагдах байлаа. Энэ бол хувь гишүүний хувцасны сонголт гэхээс илүү Монгол төрөө зайлшгүй хүндэтгэх ёстой албан ёсны үйл ажиллагаа учраас Б.Наранхүүд тийм сэтгэл аргагүй дутлаа гэж харагдаж байна.

Б.Энх

newscom.mn