Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн ээлжит дуэл нь уртын дуучин бүсгүй
2013/09/24
“Номин талст” хамтлагийн дуучин, Ах дүү гурвын нэг хэмээх эрхэм алдаруудаар овоглож монголын рок поп урлагт хэдийнэ өөрийн гэсэн орон зайг бий болгож, сайн уран бүтээлч, сайхан залуу ямар байдгийг харуулж яваа хүмүүн бол МУСТА Т.Дэлгэрмөрөн гэдэгтэй уншигчид маань дуу нэгтэйгээр санал нийлэх байх.
Хамтлагтайгаа болон хоёр ахтайгаа хамтран олон сайхан дуунуудыг амилуулж хит болгож чадсан эрхэм дуучин маань цөөнгүй хэдэн эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвисан нь мөн л хит болсон байдаг. Мэдээж уншигчдын маань сайн мэдэх нь МУГЖ Т.Ариунаатай хамтран “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг, МУГЖ Т.Баясгалантай “Уулзах л юмсан даа”, “Бөртэ” хамтлагийн ятгачин, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран “Уяхан цагаан хуруу”, Залуу уран бүтээлч У.Намуунаатай хамтран "Эх орон минь намайг дуудаарай" зэрэг олон сайхан уран бүтээлүүд юм.
Ийнхүү түүний ээлжит хамтрагчаар уртын дуучин бүсгүй тодорсон бөгөөд “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амилуулж олноо танигдсан уртын дуучин А.Түмэн-Өлзий ажээ. Тэд хамтарсан шинэ уран бүтээл дээрээ хэдийнэ ажиллаж эхэлсэн бөгөөд ирэх 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас болох А.Түмэн-Өлзийгийн “Баясгалантай сайхан” хэмээх тоглолтын тайзнаа анх удаа эгшиглүүлж сонсогч түмэндээ хүргэх гэнэ.
Зочин · 2013/09/26
hamtarch uran buteel hiigeed bgaa um chin duel genuu duet bailgui dee