Д.АРИУН

МАН-ын хүчтэй улстөрчдийн нэг У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй нь олон хүний гайхал төрүүлсэн. Намаа сонгуульд ялуулахын төлөө нэр дэвшигчдээ дэмжиж ажилласан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудалд суух магадлалтай гэлцэж байсан нь ч нууц биш. Тэрээр Шадар сайдын суудалд суух нь тодорхой гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Түүнтэй энэ суудлын төлөө өрсөлдөх хүн байхгүй байгаа сурахтай. Гэхдээ бас У.Хүрэлсүх шиг хүн л шинэчилж, өөрчилж чадах байсан учраас түүнийг Ерөнхий сайд болгох байсан гэдэг үгс ч МАН-ын дотоодоос дуулдаж байна. Чухам яах нь өнөөдөр /VII/07/ үдээс хойш болох МАН-ын бага хурлаас тодорхой болно.