МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ
2015/12/09
Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.
“Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр” нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад гадаад харилцааны арга хэрэгслээр дэмжлэг үзүүлэх замаар үндэсний эдийн засгийг хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
“Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр” нь гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ улс орны хөгжлийг эрчимжүүлэхэд гадаад таатай нөхцөл бүрдүүлэх, үндэсний эдийн засгийн чадамжийг сайжруулахад дэмжлэг болох юм.