Он гарснаас хойш үнийн өсөлтийн давалгаа үргэлжилсээр байна. Бензин шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснууд зорчих тасалбарын үнээ цагаан сарын дараа нэмэх нь нэгэнт тодорхой болжээ.

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос нийтийн тээврийн үйлчилгээний тарифт үнэ нэмэх талаар нэгдүгээр сарын 10-нд мэдэгдэж байсан.

Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд дүгнэлт шалгалт явуулан автобус 600 төгрөг, троллейбус 400 төгрөгөөр ард иргэдэд үйлчлэх үнийн саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Харин том оврын автобусны холбооноос энэ талаар лавлахад Цагаан cap өнгөртөл зорчих тасалбарын үнийг нэмэхгүй байх гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг компаниуд 1 дүгээр сарын 23-ны дотор үнэ нэмэх талаар хариу өгөхгүй бол зорчих тасалбарын үнэ тарифыг хариу хүлээхгүйгээр нэмэхээс өөр аргагүй гэдгээ хэлж байсан ч тэд цагаан сарыг өнгөрөөхөөр болсон бололтой.

С.Отгон