Налайхын ЭМТ-ийн эмэгтэйчүүдийн тасагт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж Б.Баяндэлгэрийг улстөрд татаж оруулсан хүн бол Түлш эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайван юм. Ээжийнхээ талаар хамаатан садан болдог энэ хоёр хүний учруулсан балаг Налайхад ихэднэ үү гэхээс биш багадахгүй.

Б.Баяндэлгэр нэгэн цагт МАН-ын томилгоогоор Налайхын Мэргэжлийн хяналтын албанд байцаагч, ЗДТГ-ын дарга, Засаг дарга гэх мэт хариуцлагатай алба хашиж явсан.

Мөн тэрээр 2008-2012 онд Налайх, Багануур, Багахангайг төлөөлж НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2008-2012 онд дүүргийн Засаг даргаар ажиллахдаа хов живээр төрийн албыг залгуулж өөрийгөө хэмжээгүй эрхт хаан мэтээр төсөөлөн, эхнэрийнхээ хэлснээр төрийн ажлыг явуулж, дураарааавирлаж шударга үнэн үг хэлсэн намынхаа гишүүдийг ажлаас халах зэргээр эрх мэдлээ хэтрүүлэн дүүргийн намын хорооны нэр хүндийг олон нийтэд ихэд унагасан.

Тухайн үед Налайхчууд "Налайх дүүргийг Б.Баяндэлгэр удирдаад байна уу? Баяндэлгэрийн эхнэр Батчимэг удирдаад байна уу” гэж эргэлзэхэд хүрч байсан гэдэг.

Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа байнга л Цагдаа, Авилгатай тэмцэх газарт дуудагдаж, идсэн уусан хэргээр намынхаа эгэл жирийн гишүүдийн чихийг удаа дараа халууцуулж, нүүр хийх газаргүй болгож явсан.

Идсэн уусан хэргээсээ болоод дүүргийн АН-ын дарга, Засаг дарга Х.Болдбаатарт "барьцаалагдаж” одоо түүний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч яваа гэдгийг Налайхын МАН-ынхан андахгүй мэднэ.

Б.Баяндэлгэр өнгөрсөн онд болсон Налайх хотын Захирагчийн сонгуулиар намын бодлого сөрж, захирагчийн сонгуульд санал хуваах зорилгоор бие даан нэр дэвшин намынхаа эсрэг ажиллаж МАН-аас бодлогоор нэр дэвшүүлсэн Д.Батбаатарын саналыг багагүй хумсалж, түүнийг "ялагдахад гар бие оролцсон” нэгэн.

2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа энэ цаг мөчид Б.Баяндэлгэр "ичих ч үгүй МАН-д хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хэмээн худал хэлж” түүнийг мэддэг хүмүүсийн амны зугаа болж байна.

Учир юу гэвэл Б.Баяндэлгэр "намайг хэн таних вэ, нохойг хэн саах вэ” гэгчийн үлгэрээр өчигдөр болсон МАН-ын Бага хурлын үеэр заалнаас босч үг хэлэхдээ: "Өнгөрсөн 4 жил галын фронтын шугам дээр гутлаа ханзартал намынхаа төлөө явсан” мэтээр өөрийгээ дөвийлгөж, болж өгвөл намаас албан тушаалд оччих санаатай ярьсан нь түүнийг мэдэх олон хүний зэвүү дургүйг зэрэг хүргэжээ.

МАН цөөнхи байхад намаасаа "урваж, эрх баригчдын талд орж ажиллаж, намын бодлого сөрж байсан” Б.Баяндэлгэр мэтийн "долдой” нарыг зүй нь бол МАН-ын Бага хурлын төлөөлөгчөөс хасаж, бүр цаашлаад МАН-ын гишүүнээс нь хөөж гаргавал зохилтой.

МАН үнэмлэхүй ялалт байгуулсан энэ цаг үед Б.Баяндэлгэр мэтийн "шарыг харж шарваж, улааныг харж урвадаг” нөхдүүд "намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан мэт худал ярин” намын удирдлагуудыг "зулгуйдаж”, албан тушаал авахын төлөө улайран хөөцөлдөж байгаа нь харамсалтай.

Б.Баяндэлгэрийн балаг Налайхчуудад багадаагүй атал одоо тэрээр МАН-аар дамжуулан албан тушаал авахыг санаархан Тусгаар тонтнолын ордноор эргэлдэж байна. Ийм нөхдөд хэцүү ч итгэл үзүүлж болохгүй.

Ц.Мөнх