Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилохыг 88.2 хувиар дэмжлээ
2016/07/08
АТГ-ын дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөөд байсан. Хуулийн дагуу ы түүний орны хүнийг Ерөнхийлөгч “оруулж ирсэн” ч асуудлыг хэлэлцэхгүй гацаад байсан. Тэгвэл шинээр бүрэлдсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуралдаж асуудлыг түргэн шийдсэн байна. Тодруулбал Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргад Х.Энхжаргалыг томилох эсэхийг хэлэлцсэн. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 88,2 хувь дэмжиж, асуудлыг Улсын их хуралд оруулахаар боллоо. УИХ-ын чуулган өнөөдөр 15:00 цагт хуралдана. УИХ-ын чуулганаар асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
Х. Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд хуучнаар НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын мeнeжeрээр тус тус төгссөн. Тэрбээр 1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, Өмчийн ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, газрын даргаар, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. 2015 оноос Цагдаагийн Eрөнхий газрын Мэдээлэл тeхнологийн төвийн даргаар ажиллаж байгаа.
Зочин · 2016/07/08
okay
Зочин · 2016/07/08
Tor zow hunee harj chaddag yum bol ochson gazar bolgondoo hiisen zuiltei uldeesen murtui hundee
Зочин · 2016/07/08
амжилт хүсье