Цэлмэг тэнгэрийн дорхи “ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАЯР”
2013/09/25
“Сайн байна уу ээжээ”, “Улаан тоос”, “Уургач”, “Их үсрэлт” зургуудыг мэдэхгүй хүн бий юу. Эдгээр бүтээлээрээ олны танил болсон ардын зураач, төрийн шагналт, Дүрслэх урлагийн сургуулийн анхны захирал Д.Амгалангийн үе үеийн шавь нар хамтран багшийнхаа 80 насны ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
2013 оны 7 дугаар сард Д.Амгалан гуайн төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Халзан суманд мэргэжлийн уран бүтээлчид уран бүтээлийн аялал хийж, нүүдлийн үзэсгэлэн гаргасан бол тун удахгүй 2013 оны 9 дүгээр сарын 27-нд Д.Амгалан гуайн бүтээлийн үзэсгэлэн, “Амгалан орчлон” номын нээлт, Эрдэм шинжилгээний хурал болно. Түүнчлэн цэлмэг тэнгэрийн доорхи “Дүрслэх урлагийн баяр”-ыг 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Эзэн богд Чингис хааны талбайд болно. Энд 81 зураач, урчуудын бүтээлийг үзэж, уран баримал, уран дархан, дизайн урлаг, арьсан урлал, уран сийлбэр, керамикийн бүтээлийн дээжээс танилцуулах юм. Эдгээр уран бүтээл хэрхэн бүтдэгийг СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш, оюутнуудын шууд уран бүтээл туурвилаас харах боломжтой.
Хэрвээ та уран бүтээлч бол, дүрслэх урлагийн авъяастай, энэ мэргэжлээр суралцдаг болон суралцах сонирхолтой бол, дүрслэх урлагийн бүтээл цуглуулдаг бол, зүгээр л уран зураг харах дуртай бол хүрээд ирээрэй. Халаасандаа мөнгөтэй ирэхэд илүүдэхгүй шүү. Учир нь та тэндээс өөрийнхөө таашаалд нийцэх уран бүтээлийг худалдаж авах боломжийг бүү алдаарай.
MBT Garissa S***s shopping · 2014/07/15
mbt s***s research Цэлмэг тэнгэрийн дорхи “ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАЯР”MBT Garissa S***s shopping http://www.inteletik.com/mbt-s***s-good-for-your-healthy.html