УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бусадтай маргалдахдаа болиулах гэж байсан бие хамгаалагчаа  хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан талаарх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяраас тодруулахад Төрийн ордон руу орж байна, ордонд орж байгаад мэдээлэл хийе гэсэн юм.  Түүнээс  ээлжит бус чуулганы үеэр  цөөн зүйл тодрууллаа.

- Өчигдөр яаж байгаад бие хамгаалагчаа хутгалсан юм бэ?

- Үгүй ээ эсрэгээрээ юм болсон.

- Тэгвэл өчигдөр болсон хэргийн талаар та тайлбар өгөхгүй юу?

- Над руу хүн хутга барьж дайрсан тэгээд л тэр.

- Бие хамгаалагч гэмтсэн гэсэн?  

- Үгүй үгүй. Тийм юм байхгүй. Харин “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнийг зодоод зугтаачихсан байна лээ.

- Тань руу яагаад хутга барьж дайрсан хүн хэн юм бэ?  

- Тэр нөгөөн н.Нямдорж гээд  Центрпойнт, Монзоо гээд тэр хүн ш дээ.

- Таньд хувийн өс хонзон санасан хүн юм уу?

- Үгүй, үгүй. Ямар юм байхав дээ.

- Энэ хэрэг одоо шалгагдаж байгаа юм уу?

- Сүхбаатар дүүрэгт шалгагдаж байгаа гэсэн.  

- Таныг дуудаж мэдүүлэг аваагүй юм уу?

- Аваагүй ээ.  Дуудсан цагт нь очно доо.  

- Энэ хэргийн үеэр бие хамгаалагч тань хутгалуулсан гэсэн?

-Үгүй үгүй, тийм юм ерөөсөө байхгүй.  

А.Баярмаа