Өчигдөр үдээс хойш Чингисийн талбайд Дээлтэй Монгол наадам арга хэмжээ зохиогдож байх үед Төрийн ордны хашаанд онгоц буусан. Уг онгоц ямар учраас Төрийн ордны хашаанд газардах болсон талаар сошиал сүлжээнд яриа өрнөсөн ч, чухам хэн гэдэг эрхэм ямар шалтгаанаар буулт хийсэн нь таавар хэвээр үлдсэн.

 

 

Тэгвэл Зам тээврийн сайд М.Зоригт уг нисдэг тэргийг хөлөглөж, төрийн ордны хашаанд буулт хийсэн бололтой. Тэрбээр энэ тухайгаа, "Улаанбаатар хот дотор анхны нислэг үйлдэж, таван буулт хийлээ" хэмээн жиргэжээ.

Мөн тэрбээр нислэгийн үеэр Улаанбаатар хотыг дээрээс нь авсан зургуудаа цахим найзууддаа хуваалцсан байна.

Х.Онон

zuvsongolt.mn