Хүчит бөх: Дөрвийн даваанд өвдөг шороодсон бөхчүүд
2016/07/12
Улсын заан Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны Дөрвийн даваа шувтарч байна.
Дөрвийн даваа сонирхолтой, үзэгчдийг шуугиулсан барилдаан боллоо. Өнөө жил аймгийн цолтой бөхчүүд хүчтэй, бяртай сайхан барилдаж байна. Тухайлбал Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан улсын гарьд И.Доржсамбуугаар дөрөв давлаа. Мөн Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр улсын харцага Ө.Бат-Оршихоор, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Э.Ванданцэрэн улсын заан Б.Соронзонболдоор тус тус дөрөв даваад байна.