Сурын харваа: Б.Пунсалдулам, Д.Дэмбэрэлсайхан нар улсын мэргэн боллоо
2016/07/12
Үндэсний баяр наадмын сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын шинэ мэргэн төрлөө. Улсын наадамд Өвөрхангай аймгийн харьяат, спортын мастер Б.Пунсалдулам түрүүлж, улсын мэргэн болов. Тэрбээр 33 оноотойгоор шигшээд шалгарч, Улсын мэргэн Д.Норжмаа, Спортын мастер Ч.Гандаваа нартай 37 оноогоор тэнцэж, нэгдүгээр байрын төлөө товх харвав. Товх харваанд гурав оносноор спортын мастер Б.Пунсалдулам тэргүүлж, улсын мэргэний болзлыг хангасан юм
Харин эрэгтэйчүүдийн төрөлд Спортын мастер Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, улсын мэргэний болзлыг хангалаа. Тэрбээр Улсын мэргэн Б.Ёндонтой адаг өрөгт 36 оноогоор тэнцэж, товх харвалаа. Товх харваанд Спортын мастер Д.Дэмбэрэлсайхан онож, Монгол Улсын мэргэн боллоо.