Гэрэл зургийг www.mpa.mn-c ашиглав

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны аравын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын заан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА түрүүллээ. Тэрбээр МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА -тай үзүүр түрүү булаалдсан юм. Ийнхүү наадамчин олныхоо сэтгэлийн ганг тайлж, сайхан барилдаанаар өнөө жилийн наадмаа жаргаалаа.