Туркт цэргийнхэн төрийн эргэлт хийж байна
2016/07/16
Бүгд Найрамдах Турк Улсад Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 16-ны үүрээр цэргийн эргэлт хийх оролдлого гарч дотоодын нөхцөл байдал тайван бус байна. Олон улсын мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар Төрийн ордон, Аттатуркийн нисэх онгоцны буудал, Истанбул зэрэг хэд хэдэн газрыг цэргийнхэн эзлээд байгаа ажээ. Ингэхдээ тэд тэсрэх бөмбөг, буу ашигласан бөгөөд нас барсан болон гэмтсэн хүмүүсийн тоог гаргахад бэрх байгаа талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Үүний дараа цэргийнхэн мэдэгдэл хийсэн бөгөөд тэд өөрсдийгөө “Энхийн зөвлөл” гэж нэрлэсэн бөгөөд улс орныг удирдаж, хөл хорин, цэргийн дэглэм тогтоосон гэжээ.
Үүнтэй холбоотойгоор Аттатуркийн нисэх онгоцны бүх нислэгийг цуцлаад байгаа юм.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган БНГУ-аас орогнол хүссэн ч зөвшөөрөөгүй учир Их Британи руу ниссэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. http://edition.cnn.com/ сайтад мэдээлснээр тэрбээр яг одоо Истанбул хотноо орших Аттатурк нисэх онгоцны буудал дээр байгаа бөгөөд мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд: "Би зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэдий ч цэргийнхэн миний үгийг дагахгүй байна. Хууль бус энэхүү ажиллагааг зохион байгуулсан цэргийн офицеруудыг саатуулсан. Шаардлагатай бол би үхэхэд бэлэн” гэв.
Одоогоор бослого гаргасан хэд хэдэн этгээдийг баривчлан саатуулсан байна. Төрийн эргэлт хийхийг оролдож байгаа зэвсэгт дайчдын өмнөөс цагдаагийн алба хаагчид тэмцэж байгаа бөгөөд 15 минутын өмнө ирсэн мэдээгээр 120 гаруй цэргийг саатуулсан байна.
Турк улсад эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яамнаас сэрэмжлүүлэг гаргаад байна. Тодруулбал, тайван бус байдал үүссэнтэй холбогдуулан нөхцөл байдал тогтворжтол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг тус улсад оршин суугаа монгол иргэддээ байхыг анхааруулж байна.
Яаралтай асуудлаар Анкарад суугаа Элчин сайдын яамны +0312 492 1027, +90538 730 4413, Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын +90553 586 9503 дугаарын утсаар холбогдоно уу.
davaa · 2016/07/16
Erdagon erguu novsh uhvel taarna