МОНГОЛ НААДАМ ЗАЛГААД Л АЗИ ЕВРОПЫН УЛС ТӨРИЙН ОЛИМП ЭХЭЛСЭН ЮМ...
АСЕМ= гэдэг бол англиар Asia Eubrope Meeting гэх үгийн товчлол буюу АЗИ ЕВРОПЫН ДЭЭД ЧУУЛГАН гэсэн үг л дээ!

Ази Европыг бүхэлд нийлүүлээд ЕВРАЗИ гэх нь ч бий!
Монголчууд бол Азийг Дорно, Европыг Өрнө хэмээх нь ч буй!

Энэ хоёр тив хөгжлөөрөө ч, өвөөрөө ч эртнээс уралдсаар ирсэн...сүүлийн үес илт өрсөлдсөөр ч ирлээ!

Европыг азийнхан "Хөгширсөн" гэж шоолох үе байвч европынхон азийнхныг "Хоцрогдсон" гэж шоодох цаг байвч, хэн хэнээсээ эрс ялгардаг нь яахын аргагүй үнэн!

Дэлхийн хүнд үйлдвэр, хотжилтоороо европ аргагүй л ялгарч, хөгжлийн хурдаа 18-20 дугаар зуунд илүү эрчтэй авсан байтал нүүдлийн болон тариалан, загасчлалын гацаатайгаа зууралдсан азичууд жаахан хоцорсныг ч үгүйсгэх аргагүй ээ!

Энэ завсар түүхийн агуу их хүчин МОНГОЛ ХААДЫН НОЁРХОЛ-ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁРХОЛ нэгэн зуунаар бус 500 гаруй жилээр үргэлжилснийг дурдалтай!
ХҮННҮ гүрнээс эхлэн европыг эзэгнэсэн Атиллагийн хаанчлал, улмаар Их эзэн Чингис хааны үе хүрч, улмаар Хубилай хааны алтан үе дуустал дэлхийн даяарчлалыг бий болгосон түүхийг ойрын өдрүүд яагаад ч юм бэ

эргэн сануулна!

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АСЕМ-ийн нээлтээр энэхүү түүхээ цухасхан ч гэлээ дурдана лээ...!
Ер нь МОНГОЛ УЛС хөрш хоёр тивийн дээд чуулган буюу АСЕМ-Хуралдайг санаачлан хийж буй нь дээхэн цагийн их хаадын "Хуралдай"-г л илүү санагдуулах шиг!

Энэхүү санааг минь АСЕМ-ийн албан нээлт, нэгдсэн хуралдаанаас хойшхи үйл ажиллагаа илүү тодоор харууллаа!
"ЧИНГИСИЙН ХҮРЭЭ" жуулчны цогцолборт болсон монгол наадмын баяр дээрхи санааг бүр ч тодотгоод өглөө!

Есөн хөлт цагаан сүлд тугаа морин дээрээ залж, эрийн гурван наадмын сүр хүчийг харуулж, дэлхийн 51 орны төрийн далбааг барьсан монгол бүжигчид биелгээ хийж, тэмээн хөсөг, таван хошуу малыг нүд дүүрэн харсан дэлхийн удирдагчид сэтгэл хөдлөн алга ташиж, шүгэлдэн хөөрөхөөс ч яах вэ?

Яг энэ үед дэлхийн даяарчлалыг эхлүүлэн дэглэсэн Чингис хааны үеийн амар амгалан
хэмээн нэрлэгддэг англиар " PAX MONGOLICA" буюу " МОНГОЛЫН ЭНХ АМГАЛАН" гэх хэллэг хэвшиж байсан үе ч санагдав!
Учир нь, монголын тэрхүү түүхэн энх амгаланг таван хошуу мал нь налайж, ард олон нь дуулан бүжиглэсэн өнгөөс харсан дэлхийн 51 орны удирдагч болон туйлын түгшүүртэй байдал үргэлжилж байгаа Европын Холбооны зөвлөлийн дарга Дональд Туст, Европын Комиссын Ерөнхийлөгч Юнкер нар гайхан дуу алдаж, хэсэгтээ л сэтгэл нь уужраа даа...?

Монголд ийм амар амгалан тавлаг байхуйд Францад өндөр хэмжээний онц байдал зарлаж, олон хүний амь сүйдсэнд эмгэнэл илэрхийлж дуусаагүй байхад европ азийг холбосон ТУРК улсад бослого дэгдэж цэргийн эргэлт нэгэнт эхэлчихсэн байгаа нь дэлхий дахины анхаарлыг эрхгүй татлаа!

Монгол улсад болж буй 11 дэх удаагийн АСЕМ-Хуралдай харин ч эгзэгтэй хэцүү үеүдтэй давхцсан нь сонин боллоо!
Монголд хичнээн амар тайван байвч, европ доргионтой болчихсон нь АСЕМ- ийн төлөвлөөгүй асуудлыг ч хөндөхөд хүргэв!
Гэлээ гэвч "Улаанбаатарын ТУНХАГЛАЛ" , " Хурлыг даргалагчийн мэдэгдэл" албан баримтуудаа амжилттай батлав.
Үүнийг ч АСЕМ-ыг хааж хэвлэлийн бага хурал хийхдээ хуралдайг даргалагч таван удирдагч онцлон дурдлаа!
Эцсийн эцэст дэлхий дахины өмнө " АСЕМ+ МОНГОЛ+ ЭЛБЭГДОРЖ= САЙН " гэсэн дүнг л тавьчих шиг боллоо!

Монгол улсын ардчиллын үнэ цэнэ, дэлхийн хөгжилтэй хөл хэл нийлж яваагийн нүүр царайг АСЕМ тод харж, тодорхой үнэлэв!

Монгол Улс 21 дүгээр зууны эхний 16 жилийн хугацаанд дэлхийн хоёр том тивийн, тэргүүлэгч хоёр ертөнцийн улс төрийн дээд чуулганыг нэр төртэй зохион байгуулж чадлаа!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ОВСГООТОЙХНООР ОНЦОЛСНООР 2050 ОНД ДЭЛХИЙН ӨВЛИЙН Ч ЮМ УУ ЗУНЫ ОЛИМПИЙГ ХИЙЖ ЧАДНА! гэдэгт ч дэлхий толгой дохив уу даа...?

Европын холбооны хоёр том дарга толгой дохино лээ...тэгэхээр дэлхий толгой дохилоо гэж болнош дээ...та минь!
Энд нэгийг онцлоход Европын Комиссын Ерөнхийлөгч ЮНКЕР гуай ноднин СТРАСБУРГ хотод МОНГОЛ УЛСЫН Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж албан ёсоор уулзахдаа ч их л дотно байсныг бивээр сурвалжлан цуг явахдаа дэргэдээс нь харж л байлаа...Тэр үед л Юнкер гуай манай Ерөнхийлөгчтэй хэдэнтээ дотноор уулзаж өглөө, өдөр, оройн зоог барьж байсан.Монголын сэтгүүлч биднийг ч ЕВРО КОМИССЫН төв байрандаа үдийн томоохон зоогоор дайлж байсныг яахин мартах билээ?
Тэгэхэд л Юнкер гуай АСЕМ-д сайн бэлтгээрэй...бид чадах бүхнээрээ тусална гэж байсан! Өнөөдөр өөрийнхөө нүдээр бүхнийг харж, биеэр бүх л арга хэмжээнд оролцохдоо бүүр ч сэтгэл нь хөдөлж байгаа нь илт...Манай Ерөнхийлөгчийг ч ихэд дотноор тэврэн баяр хүргэж " САЙН...САЙНААС САЙН" гэж үнэлэн хурлаа өндөрлүүлж буйг хараад хажуугаас нь мань мэт багагүй баяслаа...Тэгэхнээ манай олон түмэн ч АСЕМ-д баярлан, олон улсад МОНГОЛ УЛСАА таниулж, бүрнээ ойлгуулж чадлаа! ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ БАЯРЛАЛАА! гэсэн сэтгэгдлийг цахим ертөнцөөр дүүрэн урсгаж байна!
Мөн энд нэгийг бас онцлохуй МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Л. ПҮРЭВСҮРЭН энэхүү АСЕМ-ийн эхний санал гаргаж дэмжүүлэхээс эхлээд өнөөдрийн сайхан үнэлгээг автал нойр хоолоо мартан зүтгэснийг манай олон түмэн мэдэж автугай!
Бивээр түүнийг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ-өөс ГАДААД ХЭРГИЙН САЙД хүртэлх бүхийл зүтгэл, Ерөнхийлөгчийн төрийн айлчлал, монголынхоо нэр төрийг гадаадад өндөрт өргөх үйл ажиллагааг эвлэгхэн зохион байгуулахыг нь хэдэнтээ нүдээр харж, биеэр дагаж явахдаа л мэдэрч нэг л зангаараа гүдэс түдэс байдгийг нь ч хүндлэлийн шижим болгож байдгаа ч дуулгасуу...Гадаадад Монгол Улсынхаа нэр нүүрийг бардам өргөсөн Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртсэн эрхэм нөхөр Л.Пүрэвсүрэн танаа бас гялайлаа...!

Монгол ах дүү нар минь...эвтэй байхдаа бид хүчтэй шүү!
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийнхөө их баяр наадмаар Есөн хөлт цагаан сүлд тугаа зүгээр ч тойроогүй юм байна!
Мөн есөн шарга морио ч зүгээр унаад давхиагүй юм байна!
Нэн хурдан төрийн сонгуулийн дүнг зөвшөөрч Төрийн их хурлаа төвхнүүлсэн нь ч учиртай юм байна!
Одоо ч нэн хурдан ЗАСАГ сайдаа томилж, улс орныхоо амьдралд зай завсар гаргахгүй байхыг эрмэлзэж байгаа юм байна!
Бид дэлхийд эрийн цээнд хүрч, дэлхийд нэр төртэй явааг АСЕМ буюу АЗИ ЕВРОПЫН тэргүүнүүдэд нүүр бардам харууллаа!
Толгой гэдгэр явья...монгол ах дүүс минь ээ!

www.montsame.mn

Ж.Батсайхан