"Рио-2016"-д Монголчууд анх удаагаа олуулаа оролцоно
2016/07/18
Монголчууд Наадам, АСЕМ-аар амьсгалсан өдрүүд шувтарч байна. Тэгвэл тун удахгүй Олимпоор амьсгалах өдөр айсуй.
Рио Де Жанейро хотод болох 2016 оны Олимпийн наадам болоход 10 гаруй хоног үлдээд байна.
Рио-Де-Жанейро хотод хамгийн олон хүний багтаамжтай Олимпийн томоохон хотхоныг босгосон тухай зохион байгуулагчдын зүгээс дуулгаж байсан билээ. Уг хотхон нь Рио хотын баруун өмнөд хэсэг дэх Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд байрлах бөгөөд 3604 өрөө бүхий 31 өндөр барилгаас бүрдсэн аж.
Энэ жилийн Зуны олимпийн наадамд мэргэжлийн боксчдыг оролцуулах түүхэн шийдвэрийг AIBA-гаас гаргасан нь нэлээд шуугиан дагуулсан. Алдарт дэлхийн аваргуудыг олимпийн рингэнд гаргаснаар боксын тэмцээн олимпийн бусад төрлөөс илүү олны сонирхлыг татна гэж Олон улсын сонирхогчдын боксын холбоо тооцоолжээ. Харин манай улсаас Рио-2016-г нийт 42 тамирчин зорино.
Тэд энэ сарын 20-ны өдөр эх орноосоо хүлгийн жолоо зална. Монголоос анх удаагаа олон тамирчин оролцож буй Олимп болох юм.
Рио-2016-д манай тамирчдын хүч үзэх төрөл:
- ЧӨЛӨӨТ БӨХ- 10 (Эрэгтэй 6, эмэгтэй 4)
- ЖҮДО БӨХ – 13 (Эрэгтэй 7, эмэгтэй 6)
- БОКС - 6 (Эрэгтэй)
- БАЙТ ХАРВАА - 1 (Эрэгтэй)
- БУУДЛАГА - 3 (Эмэгтэй)
- ХӨНГӨН АТЛЕТИК - 5 (Эрэгтэй 3, Эмэгтэй 2)
- ТАЭКВОНДО - 1 (Эрэгтэй)
- ХҮНДИЙГ ӨРГӨЛТ - 1 (Эмэгтэй)
- УСАНД СЭЛЭЛТ - 2 (Эрэгтэй 1, Эмэгтэй 1)
Риог зорих эрхээ авсан тамирчид:
ЧӨЛӨӨТ БӨХ
Эрэгтэй
Э.Бэхбаяр /57 кг/
Г.Мандахнаран /65 кг/
П.Өнөрбат /74 кг/
О.Үйтүмэн /86 кг/
Д.Хүдэрбулга /97 кг/
Ж.Чулуунбат /125 кг/
Эмэгтэй
Э.Сумъяа /53 кг/
П.Орхон /58 кг/
С.Батцэцэг /63 кг/
О.Насанбурмаа /69 кг/
ЖҮДО БӨХ:
Эрэгтэй:
Ц.Цогтбаатар /60 кг/
Д.Төмөрхүлэг /66 кг/
Г.Одбаяр /73 кг/
О.Ууганбаатар /81 кг/
Л.Отгонбаатар /90 кг/
Н. Түвшинбаяр /100 кг/
Б.Тэмүүлэн /+100 кг/
Эмэгтэй:
М.Уранцэцэг /48 кг/
А.Цолмон /52 кг/
Д.Сумъяа /57 кг/
Ц.Мөнхзаяа /63 кг/
Ц.Наранжаргал /70 кг/
П.Лхамдэгд /-78 кг/
БОКС:
Г.Ган-Эрдэнэ /49 кг/
Х.Энх-Амар /52 кг/
Э.Цэндбаатар /56 кг/
Д.Отгондалай /60 кг/
Б.Чинзориг /64 кг/
Б.Түвшинбат /69 кг/
БУУДЛАГА:
О.Гүндэгмаа (Гар буу)
Ц.Мөнхзул (Гар буу)
Г.Нандинзаяа (Урт буу)
ХӨНГӨН АТЛЕТИК / МАРАФОН
Б.Сэр-Од
Д.Гантулга
Л.Отгонбаяр
Б.Мөнхзаяа
Ц.Бямбажав
БАЙТ ХАРВАА
ОУХМ Ж.Гантөгс
ТАЭКВОНДО
П.Тэмүүжин (58 кг)
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ
М.Анхцэцэг (75 кг)
Зочин · 2016/07/18
nice