БНСУ-ын уран бүтээлчидийн “YOULL” үндэсний бүжгэн жүжиг энэ сарын 24-нд тоглогдоно
2016/07/20
Монгол Солонгосын соёлын харилцаа жилээс жилд хөгжин дэвшиж байгаа энэ цаг үед БНСУ-ын Жондун театрын 20 гаруй уран бүтээлчид Монгол оронд айлчлан ирж, Солонгосын үндэсний уламжлалт 1 номерийн тоглолт болох “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ 2016 оны 07 сарын 24-ний 19:00 цагт Корпорейт зочид буудал Конвейшн Центрийн Концертийн их танхимд тоглож, нийслэлийн хотын үзэгчдэд бэлэг барих гэж байна.
20 жилийн түүхт Солонгосын үндэсний Жеондун театр нь Солонгосын үндэсний соёл урлагийг дэлхийн олон оронд сурталчлах зорилгоор MISO хэмээх уламжлалт тоглолтоо 2 жилд нэг удаа гадаадын орнуудад айлчлан тоглодог бөгөөд энэ удаа “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ Монголын нийслэл Улаанбаатар хот болон Хятадын Ханзоу хотыг сонгон тоглохоор төлөвлөж, энэ сарын 21-нд 20 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Корпорейт зочид буудалд буухаар зэхээд байна.
Энэхүү тоглолтыг БНСУ-ын Жондун театр, Сингапурын “IME” продакшн, Корпорейт зочид буудал Конвейшн центр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Корпорейт зочид буудал Конвейшн центрийн хамт олон Олон улсын уран бүтээлчдийг тохь тухтай байрлуулах зочид буудал, чанартай хоол ундаар үйлчлэх дээд зэрэглэлийн ресторанууд, бэлтгэл сургуулилт, тоглолтыг зохион байгуулах гэрэлтүүлэг дуу шумны техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дэлхийн түвшний мэргэжлийн тайз бүхий үзвэрийн танхимын цогц үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн байна.
“YOULL” үндэсний бүжгэн жүжиг нь утга уянгын хэлбэрээр Солонгосын үндэсний бүхий л төрөл жанрыг багтаан эрч хүч, динамиктай орчин үеийн хөдөлгөөнийг уламжлалт хэв маягтай хослуулсанаараа онцлогтой. Үүнд үндэсний бүжиг, туялзуур жадны урлаг, хөгжим, жүжиг, дуулалт төрлүүдийг багтаасан байна.
Энэхүү тоглолтын гол утга санаа нь Чоа бол гайхамшигт сайхан Миринай орны гүнж бөгөөд Солонгосын зөөлөн дүр төрхтэй ч хүчирхэг эмэгтэйчүүдийг төлөөлөл юм. Дэлхийг аврах цорын ганц баатар Гоан болон үзэсгэлэнт Чоа гүнж нарын хайр дурлалын түүх өрнөж, харанхуйд бүжиж, сайн сайхныг хүсэн залбирсаар... Хайр харанхуйн дунд оршсоор байх болно. Хайрын хүчээр харанхуй хар ертөнцийг арчин хөөж, бүхий л ертөнцийг эрхшээн захирах тэдний мөнхийн хайр дурлалын тухай өгүүлдэг.
Эрхэм сэтгүүлчид та бүхнийг 8808-8868, 9411-5292 утсаар холбогдож, 07 сарын 22-24-ний өдрүүдэд энэхүү тоглолтын бэлтгэл сургуулилтаас мэдээ сурвалжлага авч, өөр өөрийн мэдээллийн сувгаар олон нийтэд түргэн шуурхай мэдээлж, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахыг урьж байна. Тоглолтын тасалбараар урамшуулна.
Үзэгч олон та бүхэн манай тоглолтонд тухлан саатаж, тавтай морилогтун! Солонгосын үндэсний урлагийн №01 тоглолтыг үзэж нэгэн үдшийг найз нөхөд, хамт олноороо гайхамшигтай өнгөрүүлээрэй!
www.Urlag.mn
Зочин · 2016/07/20
cool