Харин аав маань надад -Хохь чинь гэж хэлсэн… /2/
2013/09/27
Би бараг 2 жилийн өмнө “Харин аав маань надад -Хохь чинь гэж хэлсэн…” өөрт тохиолдсон зүйлээ бичиж байлаа. Одоо энэ зүйлийг бичихийг хүсэж байна. Түүнээс хойш удаан хугацаа өнгөрчээ.
Нөхрөө ярихыг нь хүлээж бүтэн 6 сар болсон. Даанч яриагүй өөрөө очоод уулзсан бараг л шалдаа буусан ажил дээр нь хоол хийж очно, гэртээ эргэж ирэхийг ятгана, ахиж шоудахгүй гэж амлана. Даанч тус болоогүй. Сүүлдээ уурлаж үзсэн хүн амьдралдаа алдаа гаргаж болно ш дээ чи шоудахаа боль гэж хэлж ч үзээгүй юм байж ямар өөдгүй юм гээд… Харин түүний хэлсэн хариулт нь битгий шоуд архи битгий уу гэдгийг чамд би хэлээгүй ч өөрийнхөө биеэр үзүүлсэн энэ хангалттай гэж бодож байна аа харин хэлэхийг чинь аав чинь чамд хангалттай хэлсэн би хэзээ ч эргэж ирэхийг хүсэхгүй байна гэсэн. Тэгээд ахиад бид хоёр 3 сар гаран уулзаагүй холбоо ч бариагүй. Харин би бүр шоудах хүсэл ч төрөхгүй гэр ажил гээд л өнгөрсөн хойно ухаан суусан даа. Тэгээд нэг орой ээж аавынхаараа очиж юм өгөх санаатай ортол манай хүн сууж байсан. Би бүр нүдэндээ ч итгээгүй. Намайг хараад шууд гараад яваад өгсөн. Ээжээс асуутал манай хүн тэр хоёртой уулзах гэж ирсэн гэнэ. Удахгүй сургуульд гадагшаа явах гэж байгаагаа хэлж. Ингээд би хөөрхий болж гэртээ ганцаараа очоод яагаад ч юм их уйлсан. Өнгөрүүлсэн хором бүхнээ бодохоор хэцүү байсан. Одоо би бүр тод санаж байна. Тэр өдрөөс хойш 5 хоногийн дараа гэртээ зурагт үзээд хэвтэж байтал хаалга онгойлгоод тэр минь ороод ирсэн. Би ч цай хийж өгөөд юу ярихыг нь хүлээсэн. (догдолсон) Тэр маань надад аав ээжтэй чинь ярьсан хэрвээ чамайг зөвшөөрвөл хамт аваад явах гэсэн юм. Харин өмнөх алдаануудаа битгий давт гэсэн. Би үнэхээр баярласан өөрийн эрхгүй нулимс гарч байсан түүндээ тэврүүлэх тэр мөчийг би бараг жил хүлээсэн. Надад зөвлөсөн хүмүүст бүгдэд нь баярлалаа би одоо жирэмсэн удахгүй хүүтэй болно. Нутгаасаа хол байгаа ч хайртай хүнтэйгээ хамт байх жаргал. Залуусдаа хэлэхэд АРХИ, ШОУ ЦЭНГЭЭН энэ бүхнээс хол яваарай. чин сэтгэлийн үг шүү хамт наргиж цэнгэж ууж идэж байсан найзууд чинь цагаа тулахаар бүгд л амьдралаа боддог юм байна лээ. Амжилт