Кино урлагт хөл нийлүүлэн алхаж яваа залуус дундаа амжилттай яваа нэгэн бол “Фантастик” продакшны залуус юм. Өдгөө таван ч дэлгэцийн бүтээлээ олны хүртээл болгосон тэд энэ зуныг зугаатай өнгөөрөхийн хажуугаар шинэ уран бүтээлийн ажлаа ч төлөвлөөд амжжээ. Түүний хажуугаар шинэ хайр дурлалтайгаа учирсан найруулагчийнх нь “романчик” болзоо ч тэдний хувьд амттай ярианы нэг болжээ.

Өмнөх амьдралаасаа бяцхан охинтой үлдсэн Тамирын дараагийн бүсгүй жүжигчин Н.Мөнхсоёл байсан ч шуугиан тарьж эхэлсэн тэдний дурлал, мөн л шуугиан тарьж салсан юм. Харин энэ удаад гоонь эр загвар өмсөгч бүсгүйг сонгосон бөгөөд цахим ертөнцөд зургаараа “үнэнээ өчив”. Бас “Ийм л юм болсон доо. Хаана ч явсан эрхлээстэй” гэж тайлбар бичсэн аж. Үүнээс харахад энэ удаад тэрээр зөв сонголт хийсэн бизээ. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг дээ.

PHOTONEWS.MN