Ядуу буурай орнууд ихэнхдээ байгалын баялаг ихтэй байдаг, тиймээс хоцронгуй хөгжилтэй улсуудын байгалын нөөцийг дайн түрэмгийллээр бус харин улс төр эдийн засгийн аргаар цөлмөн авах нарийвчилсан аргыг барууны өндөр хөгжилтэй орнуудын КОРПОРАЦУУД 1960-70 аад оноос боловсруулж ирсэн бөгөөд хамгийн нарийвчилсан төлөвлөгөө нь 1987-90 оноос боловсруулагдаж бэлэн болсон “Неолиберал” улс төр эдийн засгийн бодлого юм.

Энэхүү Неолиберал бодлогын гол үндэс нь "ардчилал" гэгч хэзээ ч өрнөдүүд өөрсөддөө хэрэглэж байгаагүй нийгмийн хөгжлийн зарчмуудаар ядуу буурай орны ард түмнийх нь тархийг угааж.
Нэгэн цогц засаглалыг нь үгүйсгэх, зах зээлийн өрсөлдөөнд ямар ч бэлтгэлгүй, ойлголтгүйгээр шууд түлхэн оруулж эдийн засгийнх нь үндсэн бүтцийг устгаж, гаднын орнуудаас тухайлбал өрсөлдөгч орнуудаас нь бүрэн хамааралтгай болгох ажлыг дэс дараалан авч явуулж ядуу хөгжилгүй орнуудыг улс төр эдийн засгийн хувьд бусдаас бүрэн хамааралтай болгох ажиллагаа юм.
Энэхүү хамаарлыг бий болгох гол механизм буюу аргачлалууд нь шударга бус өмч хувьчлалыг нэн яаралтай хийж цөөн тооны хүмүүст улсын өмчийг үнэгүй өгч тэдгээр хүмүүсээрээ дамжуулан Засаглалд нь нөлөөлөх, баян хоосны ялгааг маш өндөрөөр тогтоосноор ард түмний дунд нэгдмэл байдал сарниж ашиг сонирхолын асар их зөрчлийг бий болгох, зах зээлийн эдийн засаг руу шуурганд уруудсан мал мэтээр түлхэн оруулж баялаг бүтээх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг нь устгаж.
Эдийн засгийн бүх суурь үндсийг нь таслан хаяж, зөвхөн бэлэн хямд чанаргүй бүтээгдэхүүнийг гаднаас зөөвөрлөн оруулж ирдэг амьдрах тогтолцоог бий болгох, эдийн засгийн, гааль, татварын тогтолцоог чөлөөтэй болгох нэрийн дор орлогын тогтолцоог задлан бутаргаж гаднын ямар ч компани орж ирээд баялгийг нь ухан гарч явахад саадгүй болгох хуулиудыг парламентаар батлуулж, улмаар улс орны эдийн засаг улс төрийг бүхэлд нь гаднаас бүрэн хамааралтай байлгах бодлогын аргачлалууд байсан.

Неолиберал далд колончлолын бодлого хамгийн тууштай, үлгэр жишээ 100% хэрэгжсэн орон бол Монгол улс гэж дэлхийн нэр хүнд бүхий бүх эдийн засагчид үздэг аж.
Наяад оны сүүлчээр боловсруулсан энэхүү далд колончлолын бодлогыг Өмнөд Америк, Африкийн зарим улсуудад өрнөдийн колончлогчдын зүгээс хэрэгжүүлж эхэлхэд нэлээд эсэргүүцлүүдтэй тулгарч байсан.
Харин 1991 онд "ардчилсан" гэх өөрчлөлтийг эхлүүлсэн Монгол улсад уг бодлогыг хэрэгжүүлэхэд ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй бөгөөд, барууны Неолиберал колончлол нь Монгол улсад бүрэн утгаараа хэрэгжсэн дэлхийн анхны улс болсон ажээ.
Өнөөдөр Нео-Либерал бодлогын
Эхний үе шат болох баялаг ихтэй орныг улс төр эдийн засгийн хувьд гаднаас бүрэн хамааралтай болгох ажиллагаа амжилттай дууссан ба өдгөө
2-р үе шат болох байгалийн баялгийг нь хамгийн бага үнээр хуу сорон авилгал авсан улс төрчдийн үзэглэсэн гэрээний дагуу дээрэмдэх ажиллагаа нь амжилттай хэрэгжиж эхлээд буй аж.
Өнөөдөр Монгол орныг далд колончлолд оруулж, харийнхны бодлогыг амжилттай хэрэгжүүлхэд гар биерээ оролцсон хүмүүс одоо ч Монголын төр засгийг бүхэлд нь удирдаж байгаа бөгөөд цаашид энэ далд колончлол амжилттайгаар үргэлжилсээр байх магадлалтай хэмээн гадаад дотоодын шинжээчид үзэж байна.                                                                                                                  

Ч.Өрлөг