Анхны дэлхийн аварга Б.Тэгшбаяр: Гараанаас гарахдаа л тэнгэрийн оронд байгаа аавдаа зориулж ялалт байгуулахыг зорьсон
2016/07/23
Щвейцарь улсад Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-24-ний өдрүүдэд болж байгаа юм. Бөөн гараат 10 км-ын төрөлд Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртлээ. Энэ төрөлд нийт 20 орны тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болов.
Б.Тэгшбаярын хувьд дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин боллоо. Тэрбээр "Track Mongolia" төслийн хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн Дэлхийн дугуйн төв дээр бэлтгэл сургуулилт хийсэн байна. Мөн энэхүү тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтыг Английн иргэн Бугдэн Скотт хариуцан хийлгэжээ.
Залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубын тамирчин бөгөөд энэ жил 18 настай. Тэрбээр 2013 оны есөн сараас эхэлж дугуйн спортоор хичээллэж эхэлжээ. 2010 онд аав нь авто осолд орж бурхан болжээ. Тэр цагаас эхлэн өөрийнхөө юу хүсэж буйг, хэн бэ гэдэг асуултад хариултыг олох гэж маш их хичээж явсан аж. Ийнхүү гэр бүлийнхээ төлөө ямар нэгэн сайхан зүйл бүтээж, ээжийгээ баярлуулахыг хичээж явжээ. Гараанаас гарахдаа л тэнгэрийн оронд байгаа аавдаа зориулж ялалт байгуулах зорьсоор гурван жилийн дараа ийн дэлхийн аварга боллоо.
Та бүхэнд сүүлийн 7 тойрог буюу Б.Тэгшбаярын илт тасархай түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж байгаа бичлэгийг хэсэгчлэн таван минут болгосныг хүргэж байна. Энэхүү бичлэгийг "залуу дугуйчин" клубын фэйсбүүк хуудаснаас ашиглав.
Зочин · 2016/07/25
Ulam ih amjiltiig husen eruue duudee
Зочин · 2016/07/24
Myndag bna amjilt