Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Оргил” худалдааны төвийн Оргил-Энканто салбар байрладаг. Уг салбарт нярай хүүхдийн сүү төрөл бүрээрээ зарагддаг. Харамсалтай нь худалдаж байгаа хүүхдийн сүүнд хяналт тавьдаггүй, зөв хадгалдаггүй бололтой. Үүний нэг жишээ бол долоо хоногийн дараа хугацаа нь дуусах “Hero baby” хүүхдийн сүүг зарж байгаа нь юм.

 

Тус худалдааны төвд зарагдаж байгаа уг “Hero baby”-ийн бүх хүүхдийн сүүний хугацаа долоо хоногийн дараа дуусахаар байгаа ажээ.

Хадгалалтын хугацаа нь дуусахаас өмнө ашиглахад зүгээр гэж зөвлөсний дагуу өчигдөр худалдан авагч дөрвөн сартай хүүхдэдээ авсан байна. Гэвч уг сүүг хэрэглэсний дараанаас нүүр, гар, хөл, биеэр нь улаан биржрүү гарч, гүйлгэж эхэлсэн байна.

Хүүхдийн эцэг эх бусад хүүхдэд харшил өгөхөөс сэргийлж “Оргил” худалдааны төвд эргэн хандахад тоогоогүй тул эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэх зорилгоор манай редакцад хандсан юм.

“Хүүхэд маань дөрвөн сартай. Сүүг хэрэглэснээс хойш хүүхэд маань гүйлгэж, нүүрээр нь улаан юм гарсан. Байгууллагын нэр хүндэд халдах зорилгоор биш, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэх гэж хандлаа. Хүүхдийн сүүний хадгалах хугацааг харж авах хэрэгтэй юм байна.” Гэв.

 

А.Баярмаа