Монгол залуу Солонгост амиа алджээ
2013/01/22
Сүүлийн жилүүдэд гадаадын орныг зорин ажиллаж, амьдрах нь ихэссэн. Мэдээж хэрэг амьдрал ахуйгаа сайжруулан сайн сайхан амьдралыг мөрөөдөн харийн орныг зорьдог.
Гэтэл тэдний мөрөөдөл тийм ч амар биелдэггүй. Үүний зэрэгцээ монголчууд гадаадын оронд бие биенээ дарамтлах, зодох бүр тэр байтугай амь насанд нь хүрэх хэрэг ихээр гарах болжээ.
Хамгийн сүүлд буюу 2013 оны 1 дүгээр сарын 19-нд Ариунболд гэдэг 20 гаруйхан настай залуу Өмнөд Солонгост ажиллаж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Одоогоор түүний амь насанд хүрсэн хэрэгт хамт ажилладаг 2 монгол залуу нэр холбогдоод байгаа аж. Ар гэрийнхэн нь ирэхэд задлан шинжилгээ зэргийг хийх учир одоогоор хэргийн талаар тодорхой дүгнэлт гараагүй байгаа аж.
Ингээд MGL радиод хохирогчийн эгчтэй ярьсан яриаг хүргэж байна.