Монгол Улсын иргэн бүр 5,1 сая төгрөгийн өртэй байна
2013/09/29
УИХ-ын ээлжит бус чуулган 10 хоног хуралдаж, ямар нэгэн хууль батлахгүйгээр завсарлав. Энэ нь нэгэнт намрын чуулган эхлэх хугацаа болсонтой холбоотой байж болох.
Хэдийгээр ээлжит бус чуулган хууль тогтоомж батлаагүй ч энэ нь бас давуу тал болсон гэж хэлж болно. Учир нь улсын эдийн засгийн байдлаас үүдэн Засгийн газар УИХ-д таван хуулийн төсөл өргөн барьж, ээлжит чус чуулганыг зарлан хуралдуулсан. Ингэхдээ УИХ-ын гишүүд хугацаандаа баригдаад 10 хоногийн дотор яаравчлан батална гэж тооцоолсон байж болох. Гэхдээ гишүүд тэгсэнгүй. Ер нь бол улс орны эдийн засгийн асуудлыг тэгж ч алга урвуулах мэт кноп дараад шийдчихдэггүй юм гэдгийг УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганаараа харуулж чадлаа.
Засгийн газар хууль санаачилж, өргөн барих зайлшгүй шаардлагатай байсан уу гэвэл тийм. Ялангуяа Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг яаравчлах нь зөв хэдий ч эдийн засагчид, улстөрчдийн хэлж байгаачлан маш хянуур, нухацтай хэлэлцэж байж батлах хэрэгтэй. Одоогоос нэг сарын өмнө хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан хэмээж байсан бол өнөөдрийн байдлаар 44 хувиар буураад байгаа. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар энэ оны эцэс гэхэд 50 хувьд ч хүрч магадгүй гэнэ. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын хэлснээр гадаадын компаниудын харилцах дансны үлдэгдэл гадагшлах хандлагатай байгаагийн дээр мөнгө орж ирэх нь багасч, гарах нь ихэссэн тул валютын ханш өсөхөд нөлөөлсөн гэнэ. Түүнчлэн төсвийн алдагдал оны эхнээс тасарч яваа бөгөөд оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 6-8 хувьд хүрч магадгүй байдалтай байна. Хэрэв төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 6-8 хувьд хүрвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөөд зогсохгүй гадныхны итгэл буурахад ч нөлөөлөх аж. Хэдийгээр УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг нэн түрүүнд батлах нь зөв хэмээж байгаа ч энэ хууль батлагдмагц гадаадынхан мөнгөө бариад гүйгээд ирэх нь юу л бол.
Ээлжит бус чуулган ерөнхийдөө Хөрөнгө оруулалтын хуулийн тухай хэлэлцэж байсан бол маргааш эхлэх УИХ-ын намрын чуулган Төсвийн тодотголтой зууралдах бололтой. Монгол Улсын эдийн засаг хямраагүй хэмээж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар ээлжит бус чуулган завсарлахын өмнөхөн Төсвийн тодотгол хийх шаардлагатай байна гэдэг үгийг амнаасаа унагав. Угтаа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахад л зарим гишүүн төсвийн тодотгол хийх гэж байгаа юм байна гэсэн ойлголттой ирсэн. Гэтэл төсөвт тодотгол хийхгүй гэж байна хэмээн гайхширч байсан нь нотлогдох нь тэр.
Монгол Улсын эдийн засгийн байдал одоогоор Төсвийн алдагдал 1,1 их наяд, Монгол Улсын гадаад өр 15,3 тэрбум ам.долларт хүрчихээд байгаа. Үүний 70 хувь нь буюу 10.6 нь хувийн хэвшлийнх, 30 хувь нь буюу 4.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр. Энэ өрийг Монгол Улсын нийт хүн амд хуваахад яг одоогийн байдлаар Монгол Улсын нэг иргэн 5,1 сая төгрөгийн өртэй байна. Үүний дээр энэ он дуусахаас өмнө 600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний “Самурай” бонд гээч бас нэг өр нэмэгдэнэ. Тэгэхээр бид бонд нэрээр тавьсан өрөө зам тавьж, гудамж талбайг тордох, хүүхдийн форм оёх зэрэгт зарцуулаад суугаад байх уу. Үгүй яах вэ. Зам тавьж, барилгын салбартаа хөрөнгө оруулж бололгүй дээ. Гэхдээ тавьсан өрийн хүү өдрөөс өдөрт өссөөр байгааг эрх баригчид эрхбиш мэдэж байгаа биз. Харин хоёр сая гаруйхан иргэнээ өрийн бичигт бариулчихгүй байлгүй дээ.
Н.БУДСҮРЭН
Зочин · 2013/10/03
Iim baga or baina gejuu dee hun burt barga 5 ih nayaad bish bizdee.Ene oligarhuudiin horongiig huraaj oroo tolno bizdee. Altanhuyagaa.Ajnai Bat-Erdene, Bathuu,Battulga nariin horongiig avahad oroo tolchino l doo. Bid yamar ur shimiig ni uzsen bish yu gej toloh yum Olgiarhuud l tsoohon honogch gesen tansaglaj delhiin byachuud shig tseej ondor yavj uzlee. Odoo gazart buuj engiin biden shigee yavj uzne bizdee
Зочин · 2013/09/30
Huurhiiduu myy myy nertei Enhbayar chin yls ornoo,hun ardaa urgui bolgoj bsan,getel umhii amtai myylagch hyjaagiin *****nuud ter hunii neriig yamr bolgob.?! Elebgdorj 8 jil turd zalraad hydal yarij yabahaas ur shirgui bolgoh yhaan alga!harin ch buur ur shirend hiij dyysgahiin bn daaooo
Зочин · 2013/09/30
Jiriin ouytanaas door setgehuitei bh gejuu? Hamgiin tyruund 5 r tsahilgaan stantsaa bosgoh!hichneen 1000 baishin baraid halaaj chadahgui bol yahiin!daraa ni hun amaa eruul saryyl bolgohiin tyld emchilgee,shinjilgeenii orchin ueiin tom tub baigyylah!bid eruul baij amid yabj yls ornoo hugjuulne!daraa ni baishin,zam,ded butets,syrgyyli,tsetserleg ...
Зочин · 2013/09/30
hend be bi lav henees yunaas ch mungu zeeleeguideg uneheer bidnii amidrald tus bolood dem bolson bol bas yu gehsen amidra;l mini baih baidgaaraa ulam dordoh geed bhad yahaaraa bid urtei gej ter deeguurh hed ni l urtein bgaaz maiust padlii bhgui shu deeguurh *****nuud avah ideheeree avch idcheed uguhiig ni yahaaraa bid tuluh yostoi gej bitii ****aad bgaarai irgenii dain garguulav