С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нараас өөр АН-ын дарга хийх хүн алга гэж үү
2016/07/28
УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдаж хүлээж, парламентад есөн суудалтай үлдсэн билээ. Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор З.Энхболд АН-ын даргын үүрэгт албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллах болсон юм.
Улмаар 7 сарын 18-нд АН-ын ҮЗХ хуралдсан ч намын их хурлыг 12 сарын 6-нд зарлан, намын даргыг сонгох үүргийг их хуралдаа шилжүүлсэн. Үүнтэй зэрэгцэн АН-ын дарга хэн байх вэ? гэдэг марафон хэдийн эхлээд байгаа.
АН-ын лидерүүдийн хувьд УИХ-ын гишүүн хүн намаа удирдах ёстой гэдэг дээр зарчмын нэгдсэн ойлголцолд хүрсэн. Энэ зарчмаар бол Л.Болд, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Я.Санжмятав нарын нэг нь АН-ын дарга болох учиртай. Уг нь Л.Болд дээрх кандитатуудаасаа хамгийн боломжит хувилбар нь хэдий ч АН-ын фракциуд өөр бодолтой байгаа бололтой.
З.Энхболд тэргүүтэй АН-ын хуучин удирдлагууд С.Эрдэнийг, Н.Алтанхуяг тэргүүтэн Д.Эрдэнэбатыг АН-ын дарга болгох хүсэлтэй байгаа бөгөөд үүндээ хүрэхийн тулд намын их хурлын төлөөлөгчдийг сонгох үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох аж. Өөрөөр хэлбэл АН-ыг өмнө нь удирдаж байсан бүлэглэл өөрийн фракцийн хүндээ л намын даргын албан тушаалаа өгөхөөр ажиллаж буй бололтой.
П.Мандах
Зочин · 2016/08/08
Л.Болд АН-д ямар гавъяа байгуулсан, улс оронд хэрэгтэй юу хийсэн юм бэ? Эрдэнээ чинь харин ч хийсэн ажилтай хүн шүү...
Зочин · 2016/08/08
Эрдэнээг НД-ын ямар асуудалтай холбоотой гээд байгаа юм бэ? Олон жил гүтгэж дайрлаа тэгээд нотлогдсон идсэн уусан юу байгаа юм бэ? Гүтгэлгээ боль!!!
Зочин · 2016/07/29
Энэ олон толгойтой намыг удирдахад нилээд сайн зангарагатай,эсвэл алтанхуяаг шиг зальтай хүн дээр дээ.Ер нь энэ хэдээс эрдэнэбат нь арай дээр шүү.
Зочин · 2016/07/29
За эрдэнэ луйварч лав биш шуу
Зочин · 2016/07/29
За зугээр бгаарай эрдэнэ мод шалгагдаад нийгмийн даатгалаар тогтоогдвол тэгээд бас ан намын нэр хундийг унагаж болно шуу оор залуу уеэс тавих цаг болсон одоо больж уз
Зочин · 2016/07/28
nice
нар · 2016/07/28
Болд болоосой Эрдэнээр удирдуулаад АН юу ч биш болно Намаа унагахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн шүү дээ
Зочин · 2016/07/28
Одоо энэ хэдэн банхаруудаас задхаж байна ш дээ,Өөр хүн алга уу
зочин · 2016/07/28
Нэр цэвэр Санжмятав зүгээр шүү
Зочин · 2016/07/28
Dollar 1000tog bolgono geed baisan Erdenebat bol uugaasaa arai denduu tenegduu hun. Erdene ner tsever bish. Bold nogoo 2oosoo hamaagui deer. Tegehdee lider hun monuu bishuu? An-d Zi shig changahan gar l heregteidee uug ni.
Зочин · 2016/07/28
ERDENEBULGAN L HIIJ CHADNA DAA DAAN CH HIILGEHGUI L DEEEE ED NAR.
АН · 2016/07/28
Энэ 2 АТГ- ээр шалгуулаад нэр цэвэрииг томил
Зочин · 2016/07/28
l.bold l bolbol zvgeer dee