10 сарын 01-ны өдрийн зурхай
2013/09/30
10 сарын 01-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
Билгийн тооллын 27. Нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 7 минутад мандан 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Хонины орд
Тогтвортой өдөр. Та үүрэг хариуцлагадаа бүх анхаарлаа төвлөрүүлнэ. Үүний дараа эрх чөлөөг та ханатлаа мэдрэх болно. Хүрээлэн байгаа хүмүүсээ дүгнэх гэж байгаа бол хязгаарлагдмал байдлаас хол байхыг сануулъя. Ажилдаа хэт их улайран зүтгэснээс та ганцаардалд орох вий. Үр бүтээл их байх тусам та сэтгэл ханамж ихтэй байх болно. Танд таарч тохирохгүй хэн нэгэнд та татагдаж өөрийгөө ангалруу түлхэнэ. Тиймээс оюун санаагаа цэгцлэх нь хамгийн чухал. Оройдоо алжаалаа тайлж сэтгэлээ тайвшруулах арга зам бодож олоорой. Гадуур салхинд жаахан алхасан ч болно.
Үхрийн орд
Амьдралын эрч хүч өсөх өдөр. Үхрийнхэн ертөнцийг шинээр харах болно. Тэднээс хамгийн тууштай бүтээлч нэгэн нь өөртөө амьдралын шинэ ертөнцийг нээж чадах болно. Нүүдэл суудал хийхэд таатай. Тэдгээрийн ихэнх нь өөрийн үзэл бодлыг харуулах болно. Бүштээлч уулзалт хийх туршлага солилцох зэрэгт таатай. Залхмаар нөхцөл байдлаа өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр та гол нь цагаа олсон үйлдэл хийх ёстой. Та үйл явдалд яг таг хандах нь бусдын алмайруулах болно.
Ихрийн орд
Няхуур бай. Өнгөрсөн дурсамжийн занганд орохоос болгоомжил. Санхүүгийн хувьд зардлаа ихэсгэхгүйн тулд төлөвлөгөөгөө болгоомжтой хий. Танд бүх үйлдэл тодорхой байгаа ч төгсгөлд нь бүх зүйл бүтэмжтэй байх ёстой. Ихэнх ихрийнхэний хувьд ариг гамтай байдал амьдралынх нь хэв маяг биш. Таны нийгмийн амьдрал зоогийн газраар эргэлдэн, ууж наргин өнгөрч байгаа бол зарлага өснө. Та төлбөргүй бөгөөд идэвхтэй зүйлд өөрийгөө дайчлах цаг. Дуртай зүйлээ хийх нь үнэнч сэтгэлийн шинж.
Мэлхийн орд
Бие даасан өдөр. Уур хүрч жижиг зүйлсд сатаарна. Та ийм байдлыг мэдрэвэл тэвчээртэй шаардлага өндөр байх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд хашир байхгүй бол дарамт шахалтанд орж толгой нь эргэнэ. Сар хуучирч шинэ сар ирэхэд түнш тань бусдын сэтгэл санааны байдлыг тоохгүй байхыг ятгана. Бизнест ашигтай талаас нь хандаарай. Та болон таны түнш бусдыг ойлгож тайвшруулж чадна. Гэхдээ тэр чухал биш ач холбогдолтой зүйлд анхаар. Та хоёр хоёулаа өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйл олж авна. Наад зах нь хайртай хүнтэйгээ чөлөөтэй байх.
Арслангийн орд
Гэгээ цацарсан өдөр. Ухаалаг гариг буд яг одоо таны нарны 7-р гэрт орж таны хувийн болон ажил мэргэжлийн харьцаа холбоонд анхаарлаа хандуулна. Дараагийн хэдэн хоногийн турш буд гариг энд байх зуур энэ эерэг нөлөөг ашиглан амьдралд чинь чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүстэй ярилц. Санаа бодол мэдрэмж, харилцан 2 талын зорилт зэргээ ярьж зөвшилц.
Охины орд
Таны амьдралд гэнэтийн өөрчлөлт авч ирэх өдөр. Тиймээс тайван байдлаа хадгалж аль болох хэрүүл маргаанаас зайлсхий. Эс бөгөөс та хохирогч болох магадлал өндөр байна. Хов жив хэл аманд орохгүйг хичээ. Ажлаа тармагц гэр лүүгээ яар. Шөнө оройн цагаар гадуур сэлгүүцэх наргиж цэнгэх хориотой. Өнөөдөр ололт амжилт бүтээлч байдал тэнцүүхэн байна. Уйтгартай ядаргаатай байсан ч бодитой жирийн ажил хэрэг тань таныг ахиц дэвшилд хүргэх болно.
Жинлүүрийн орд
Тодорхой бус өдөр. Таны үйлдэл бүрт сэтгэл хөдлөл маш хүчтэй илрэн гарах болно. Та өнөөдөр уйтгартай бүх зүйлд сэтгэл хангалуун бус байх болно. Тиймээс зүгээр л өөрийгөө тайван байлгаж санаа зовох хэрэггүй. Бусад хүмүүсийг өөрт чинь саад болохыг бүү зөвшөөр. Тэгэхгүй бол тэдний төвөгтэй ааш таны зовоож магадгүй. Өнөөдөр багаар ажиллахаас илүү ганцаараа ажиллавал илүү үр дүнтэй байх болно. Танд өнөөдөр олон сайхан үйл явдал тохиолдох хэдий ч бусдын асуудалд орооцолдох хэрэггүй.
Хилэнцийн орд
Хууран мэхлэгдэж сэтгэл гонсойх уулзалтууд болно эсвэл таагүй явдал учирч урам хугарах өдөр. Гэнэтийн тооцоолоогүй зарлагууд өрхийн төсвийг хүндрүүлнэ. Өөрийгөө бүү шүүмжил энэ нь юуг ч өөрчилөхгүй. Өөдрөг байхыг хичээ.
Нумын орд
Таатай өдөр. Од гарагс танд өөрийгөө сөрөг бодлуудаасаа чөлөөлөх боломж олгож байна. Та өөртөө болон бусад хүмүүст шударга хандахад бэлэн байх ёстой. Хэрэв та сайн ажиллаж чадвал бизнесийн санаа, төсөл тань маш амжилттай хэрэгжих боломжтой. Материаллаг байдал бүрэн тогтвортой байна. Өчигдөр өнөөдрийн хийсэн бүхэн тань амжилт авчирч ирээдүйгээ өөдрөгөөр харахад хүргэнэ. Бэлэг худалдан авахад таатай.
Матарын орд
Хөгжингүй өдөр. Адал явдалтай хөгжилтэй байх нь таныг ажлаас уруу татна. Төлөвлөгөөний оронд илүү сайхан зүйл бодож олоход тохиромжтой цаг юм. Ямарваа нэгэн зүйлийг хийхэд цаана нь нуугдаж байсан асуудлууд гарч ирж саад болно. Хэрэв та үүнийг давж чадвал шагнал эсвэл дараа долоо хоногийн ажил нь хөнгөрнө. Улсын тань найдвартай хатуу чанга хил хамгаалж байгаа. Та өөрийн чихрийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
Хумхын орд
Тайван өдөр. Дapaaгийн хэдэн хоногт аялалын виз болон паспорт зэргийг зохицуулахад таатай бөгөөд та ирэх жил гадаад руу сэтгэл хөдөлгөм аялалд явахаа тэсэн ядан хүлээх хэрэгтэй болно. Энэ өдөр өөрийн болон гэр бүлийнхнийхээ сонирхож буй аялах газрыг хайж олоход тохиромжтой үе.
Загасны орд
Ашигтай өдөр. Нар, сугар, дэлхийн ван, буд гараг бүгд матрын ордонд байрлаж байгаа учраас энэ хэсэг зурвас маань маш чухал хэмээн тооцогдоод байна. Хэрэв өөрийгөө үнэлэх үнэлэмж тань өөрчлөгдсөн байвал бүү гайхаарай. Энэ нь эд материалын хангамж. элбэг дэлбэг байдал хувийн өмч хөрөнгө үнэт зүйл өөрийгөө хүндлэх болон хувийн нөөцөд анхаарлаа хандуулахад аятайхан боломж байх болно. Өөрийн дотоод оюуны хүчээс маш үнэ цэнэтэй ойлголт олж авах болно. Гэрлэх эсвэл чухал бизнесийн санал зарим заснуудад ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.