Өнгөрсөн шөнө буюу 2 дугаар сарын 26-нд шилжихшөнийн 03-04 цагийн үед "NBS" телевизийн захирал С.Наранбаатар бусдын гарт амиа алдсан талаар мэдээлжээ.

Тэрээр хэрэг болсон орой такси барьж, гэр рүүгээ явах замдаа бусдын гарт амиа алдсан гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн юм. Хохирогч нь амь насаа алдахдаа хоолойг нь боосон байсан гэжээ. Энэ хэргийн талаар цагдаагийн газраас шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа аж.

Сэтгүүл зүйн салбарт хүч түрэн гарч ирж буй залуусын төлөөлөл болсон тэрээр ид хийж, бүтээх насандаа харамсалтайгаар амиа алдсанд мэргэжил нэг нөхөртөө эмгэнэн гашуудаж, сэтгүүлч хамт олных нь өмнөөс гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

С.Отгон