АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяа Завханы 1900 сонгогчийн саналыг худалдаж авахад 592 сая төгрөг зарцуулсан баримт гэх бичлэг тараагджээ. Түүний “Мөлхөө гэж 1900 амьтанд 592 сая төгрөг өгөх юм байна. Дундажлаад өгье” гэсэн агуулга бүхий яриа бичлэг шүүх, цагдаагийн байгууллагад очсон байна. Энэ бичлэгийг шударга иргэд зохих байгууллагад нь өгснөөс гадна мөнгө авсан олон иргэн нотлох баримтыг гэрчилж байгаа гэнэ. харин гишүүн хатагтай бичлэгийг МАН-ынхан шиг эвлүүлэг гэх эсэхийг тайлбараас нь харья. Түүний нөхөр Д.Баяндүүрэн Сонгуулийн Ерөнхий хороонд албаны даргаар ажилладаг юм. Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан нь нотлох баримттай, гэрчтэй, мөн сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн З.Нарантуяагийн энэ хэргийг шүүх, цагдаагийн байгууллага хэрхэн шийдвэрлэх нь олон нийтийн сонирхлыг татаж байна.

ardchilal.mn