Өчигдөрөөс эхлэн “Магнай трейд” компани шатахууны үнээ нэмж “АИ-92” бензинийг 1680 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Шатахуун импортлогч компаниуд удаа дараа бензиний үнэ нэмэх санал гаргаж байгаа ч Засгийн газраас зохицуулалт хийж байгаа гэсэн хариу өгч байсан.

Тэгвэл нэг хэсэг бензиний нийлүүлэлт тасраад байна гэсэн яриа гар, иргэд үүнд өнөөх бензиний үнэ нэмэгдэх нь гэсэн хардлага байсан ч Ерөнхий сайд мэдэгдэхдээ, бензиний үнэ нэмэхгүй гэж байсан билээ. Гэвч Ерөнхий сайдын мэдэгдэл биелэлээ олсонгүй. . 


Шатахуун үнээ нэмсэн “Магнай трейд” компанийн холбогдох албаны утаснаас үнэ нэмсэн эсэх талаар асуухад бүх станцуудад АИ-92 бензин 50 төгрөг нэмсэн үнээр борлуулж байгаа гэж мэдээлсэн юм. Харин үнэ нэмэх болсон шалтгааны талаар асуухад хариулт өгсөнгүй.



Ийнхүү холбогдох албаны томчууд нь ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэхгүй, хомсдол ч үүсэхгүй гэж байсан ч нефть импортлогчид нь өөр шийдвэрт хүрэн бүтээгдэхүүний үнээ нэмчихлээ.

Одоо хэн нь юу гэж тайлбар хийх бол доо хөөрхий ...

С.Отгон