Хорьхон минутын бороо хотын төвийг үерт автууллаа
2016/07/29
Өчигдөр орой 19.00 цагийн үед Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас хотын төв хэсэг усанд автжээ.
Тодруулбал, Сансарын тунел уруудах зам болон EMART дэлгүүрийн ойролцоо үеэр бууж, машины хамар даван хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тул замын хөдөлгөөнийг түр хааж, машинуудыг чөлөөлсөн байна. Уг нь 20 гаруй минутын ширүүн бороо, багахан хэмжээний мөндөр орсон. Гэтэл Улаанбаатар хот маань явган хүн байтугай машин явахын аргагүй болтлоо усанд автлаа. Хэрэв усан бороо удаан үргэлжилсэн бол Улаанбаатар хот маань тэр чигтээ үерт автах байлаа. Энэ нь автозамын ус зайлуулах хоолойны асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг сануулсан дохио ч байж болох юм.
Ямартай ч олон нийт өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудаас шаардсаар байна.
Д.Мөнх
Зочин · 2016/07/29
cool
Зочин · 2016/07/29
Урьд жилүүдэд их бороо ордог л байсан. Энэ жил яагаад ийм их ус хуримтлагдав. Энэ шинэ солонгос дэлгүүрийг манай монголын тэнгэр таалахгүй байгаа бололтой. Аргагүй ч биз дээ хэдий хямдхан гэж байгаа ч манайхны олсон хэдийг бүгдийг нь хамаад солонгос руугаа урсгах гэж байгаа шүү дээ.
irgen · 2016/07/29
bushuu tuulai borivondoo baastai gedeg ug unen ug shu Batuu hotiin darga bhda zamiig turgen bariad bna l geed bsan iim l bsan bna nugliin nudiig gurilaar huursan ner suriin hoinoos l huutsulduj bsan bnih shiv chanartai zam talbai usnii hoiloi shugamiig bodoltsoj tootsoolj hiilegsen bol iim bolohgui l baih da Singiapuriig har boroo ih huchtei orood daraani yamarch boroo orson shinj bhgui us ni us damjuulah shugmaaraa orool bhgui bolno shu de