E-mart дэлгүүр aчаалалаа дийлэлгүй хаалгаа барин хэрэглэгчдээ залхааж байна уу
2016/07/29
Сүүлийн өдрүүдэд амтай болгон, хөлтэй болгоны хошуурч байгаа газрын нэг бол E mart дэлгүүр болж байна. Өчигдөрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэн хэрэглэгчдээ хүлээн авсан тус дэлгүүр нэлээд олон зүйлийг төлөвлөн хийх хэрэгтэйг ганц өдөрт л харуулж, нэлээд олон хэрэглэгч бухимдан гарч ирж байна.
Өчигдөрийн хувьд л гэхэд 10 цагаас нээлтээ хийгээд удаагүй байхдаа төд удалгүй хаалга үүдээ бариад эхэлжээ. Учир юу гэюэд хэт их ачаалал үүссэн гэсэн тайлбар өгөв. Баярын өдрүүдэд угаасаа хэрэглэгчдийн эрэлт нэмэгддэг учир энэ мэтээр хэрэглэгчээ гомдоогоод байвал юу болох вэ.
Хүн их учир хэсэгчилж дотогш оруулна, дотор ороод бараагаа бичүүлэх гэтэл “Өнөөдөр ажиллахгүй. Ачаалал их байгаагаас кассын машин эвдэрсэн” гэсэнэ тайлбар өгч олон хэрэглэгчийг гомдоож байлаа. Түүнчлэн цахим сайтнаа "Манай дэлгүүр хэт их ачаалалтай байгаа учир хэрэглэгчид та бүхэн оройн цагаар эсвэл дараа нь хэт их ачаалал үүсгэлгүй ирээрэй" гэх утга бүхий уг мэдэгдэл бичиж сууж тийм ч тохиромжтой үйлдэл биш болов уу
Ийнхүү хямд үнэ, шинэ бараа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ амласан "Имарт" сүлжээ дэлгүүр нээгдсэн өдрөөрөө үйлчүүлэгчдийг бухимдуулж эхэллээ.
Үүнээс гадна өчигдөр орсон борооны улмаас тус дэлгүүрийн цахилгааны сүлжээнд доголдол гарсан учир өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоон хаажээ. Энэ мэтээр нээлтээ хийсэн даруйдаа л олон асуудал үүсгээд байгаа тус дэлгүүр цаашид үйл ажиллагаандаа улам анхаарах хэрэгтэй болов уу.
Зочин · 2016/07/29
nice
Зочин · 2016/07/29
Энэ дэлгүүр монголын хэрэглэгчдийг үхэр гэж бодож байсан Номин, Миний, Сансар, Макс гэх мэт сүлжээ дэлгүүрүүдэд цохилт өгч эхэллээ. Үндсэний гэдэг утгаар нь дэмжмээр байгаа ч манай сүлжээ гэх тодотголтой дэлгүүрүүд үйлчилгээний стандарт энэ тэрээрээ хол тасархай хаягдах нь ээ. Маш хурдтай хариу арга хэмжээ авахгүй бол үхэр гэж бодож байсан худалдан авагчидаа эхэ оронч бай гэж хичнээн хашгираад ч нэмэргүй дампуурлын аюул ойртжээ.
Tod · 2016/07/29
Ene delguur mash ih taalagdsan shuu. Busad delguuruud ene delguurees syraltsah ni zuitei bolov uu. Bi uchigdur oroi orood hudaldaa hiisen. Buh zuil neg dor hyamd er ni ih aytaihan mash ih taalagdsan. Namaig tend hudaldaa hiij baihad 3n udaa tog tasarsaniig es tootsvol shuu. Gerliin mantaj ni muu hiigdsen um bolov uu gej bodoj baina, busdaar bol tun dajgui. Ene delguur neesen humuust bayarlalaa gej helmeer baina. Uneheer saihan baisan.
Зочин · 2016/07/29
үхэх гэж байгаам шиг бөөнөөрөө дайраад өлсгөлөн амьтад шиг