Залилангийн хэрэгтэй турк иргэнийг эрэн сурвалжилж байна
2016/07/30
Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Бүгд найрамдах Турк улсын иргэн Елдезгорер Абубекир гэгчийг эрэн сурвалжилж байна.
Тэрбээр манай улсын иргэн А-гийн "Голомт” банкин дахь хадгаламжаас 60 сая, иргэдээс 133.2 сая төгрөг, 60 мянган фунт стерлинг залилан авсан хэрэгт холбогдсон юм байна.
Иргэдийн гомдлоор 2010 оны дөрөвдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэсэн ч тус этгээд хэдийнэ Монгол Улсын хилээр гарч, эх орондоо очсон гэх мэдээлэл хохирогчдод иржээ.
Bataar.mn
Батаа · 2016/08/01
Солиотой юм одоо тэгээд банк хэдэн төгрөгийг минь түркүүд авсан бид яаж ч чадаагүй гээд суух уу