Задарсан "ноён ногоон" жолоогоо алдлаа
2016/08/01
Эдийн засгаа яаж хөл дээр нь босгох вэ? Манай улсын төгрөг суларч, гадаад валютын ханш чангарч байгаа энэ цаг үед "ноён ногоо" галзуурч байна. Эрх баригчид сайдын суудлаа хуваах ажилд ханцуй шамлан орчихсон энэ долоо хоногтоо уг асуудлаа шийдэх буй за. Гэтэл энэ цаг үеийг ашиглаж шинэ сарын эхэнд нэг ам.доллар 2073-той тэнцлээ.
Долдугаар сар гарсаар долларын ханш үргэжлэн өсч, төгрөгийн ханш үргэжлэн уруудсаар байгаа билээ. Сүүлийн нэг сарын дотор ам.доллараас гадна бусад улс орнуудын валют бүгд төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байв. Тухайлбал, юань 1.5 төгрөгөөр хагас хувийн өсөлттэй байгаа бол иен 26 мөнгө, евро 2293 төгрөгтэй тэнцэж байна. Голлох валютууд дундаас хамгийн бага өсөлт үзүүлсэн нь ОХУ-ын рубль байгаа ба 11 мөнгөөр нэмэгдсэн юм.
Гэтэл наймдугаар сард ч энэ байдал үргэлжилэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд 2062-2067 төрөгөөр авч, 2078-2083-аар зарж байна.
Ийнхүү ханш хяналтаас гарав. Үнэмлэхүй ялалт байгуулаад хоёр сар ч хүрээгүй яваа МАН улсын төсөвт тодотгол хийх ёстойгоо мэдэж л байгаа даа. Манай улсын эдийн засгийн бүхий л үзүүлэлт буурсан үзүүлэлттэй гарсан. Эндээс үзнэ үү
Зочин · 2016/08/01
cool