Ийм гэр бүл байдаг болов уу
2016/08/01
Би одоо 28 настай нөхөр 2 хүүхэдтэй. Нөхөртэйгөө гэрлээд 7 жил болж байна. Гэрлэх ч гэж дээ, хурим найр хийх нь битгий хэл намайг аав ээжээс маань гуйж ч аваагүй. Яахав, тухайн үедээ амьдралын боломж муутай 4 хүүхэд өсгөж ядаж байгаа хадмаа хараад өрөвдөөд олон юм ярилгүй нэг гэрт орцгоосон. Гэхдээ энэ хугацаанд угаасаа амьдралын төлөө зүтгэддэггүй зүгээр л байгаагаа идэж уучихаад, юу ч бодох санах юмгүй өнөөдрөөрөө амьдардаг хүн болж эхэлсэн. Манай нөхөр ч бас яг тийм өнөөдөр л болж байвал маргааш яах нь ямар ч хамаагүй мэт байдаг.
“Би дахин цагт баригдсан ажил хиймээргүй байна” гээд хувиараа юм хийнэ гэж 3 жилийн өмнөөс ажил хийхээ больсон. Анх нэг гэрт орж байхад нөхрийг маань хөгжлийн бэрхшээлтэй гээд хорооноос гэр өгсөн. Би зүү утаснаас авахуулаад гэр доторх бүх зүйлээ худалдаж авсан ч нөхөр юу ч хэлдэггүй. Бас хамтдаа бүгдийг хийнэ гэх болов уу гэж дотроо горьдсон. Би айлын том охин. Тийм болоод ч тэр үү бүх юмыг өөрөө болгоно гэж зүтгэдэг. Хүнээс тусламж туслалцаа авах сул доройн шинж гэж өөртөө хэлдэг. Гэхдээ л аав ээж 2 маань бүх зүйл дээр ярилцаж үүрэг үүргээ ухамсарласан хүмүүс. Яг л өссөн орчинтойгоо адил хамтдаа бүгдийг хийдэг амьдралыг л хүссэн.
Гэтэл өнөөдрийн байдал гэвэл хадмынхаа хашаанд нөгөө тусламжийн гэртээ л сууж байна. Их л ганган хөөрхөн охин гэж яригдаж хүссэн хувцас, гоо сайхны зүйлээ авдаг байсан би хүнтэй суугаад хүссэнээ авах нь битгий хэл хямдхан юмыг хайж явдаг боллоо. Гоо сайхны зүйл бүр ярилтгүй ээ. Цаг хугацаа өнгөрөх тусам би энэ амьдралаасаа залхсаар л байна. Их л зүйл мөрөөддөг байсан. Одоо юу хүсэж байснаа ч мартаж байна. Нөхөртөө уйлж уурлаж аргадаж тайлбарлаж гомдож янз бүрийн л ааш авир гаргаж байна. Харин сүүлийн үед бүр тоохгүй байж үзье гээд өөртөө бол чи өрх толгойлсон эмэгтэй хүн гэж хэлээд л явж байна. Нөхрөөсөө сал гэж гэр бүлийнхэн, найз нөхөд хэлж байгаа ч 2 хүүхдээ эцэггүй өсгөөд яахав гэж бодоод өдийг хүртэл явлаа.
Гэхдээ л энэ амьдрал надад яагаад ч тохирохгүй гэж бодох юм. Байгаа байдалдаа эвлэрч хэзээ ч чадахгүй байх. Хүмүүс нөхрийг маань царайлаг сайхан залуу гэцгээдэг. Хөл муутай ч би хазгар доголон гэж голоогүй. Харин бие нь дутуу ч сэтгэл нь бүтэн хүн юмдаа гэж бодож суусан. Гэхдээ нөхрөөсөө салъя гэсэн бодол байнга толгойд эргэлдэж байгаа ч амьдралын төлөө зүтгэх бодолтой бас хийе, бүтээе, амьдралаа сайхан болгоё гээд гүйгээд хийгээд ирвэл сайхан л байна. Тийм болохоор олон хүн уншаад надад санаа бодлоо хэлэх байх гэж найдаад энэ захиаг бичиж сууна. Салах бол хамгийн амархан арга. Гэхдээ нэгэнт эхэлсэн амьдрал, хүүхдүүдээ л бодоод байна.
od · 2016/09/20
хүн өөртөө ямар хувь заяа ноогдоно, түүндээ талархаж амидарах нь зөв.энд бухимдаад сэтгэл хөдлөлд орж байгаа хүн бол чи өөрөө. бүгдийг би чаддаг, тийм болохоор надад энэнээс дээр амьдрал байх ёстой гэдэг бодол чамайг сэтгэл хөдлөлд оруулаад байна.өөрөөсөө доор амьдарч байгаа хүмүүс, эхнэрүүдийг сайн бод, хар үз. чи өөрөөсөө дээр амьдарч байгааг хараад байна. энэнд их учир байдагдаа.
Зочин · 2016/09/20
Mуу хань насны гай эртхэн боль
chinii buruu · 2016/09/20
100% chinii buruu. Bi amidraliin tuluu daichin busgui, urh tolgoilson emegtei gej uuriiguu boddog, ailiin tom bolohoor uuruu buhniig hiih gedeg ch geh shig. Chi uuruu sain duraaraa amidraliin gol dur boloh geed nuhurtuu tuslah dur onoogood 7jil amidarsan bna. Odoo bi tislah duree away chi gol durdee toglo geed bga yum shig sanagdlaa. Ugui ohin mini. Amidral deer chi yurunhii nairuulagch nuhur chin gol dur bh yostoi. Udii olon jil ajil ch hiilgeegui chinii buruu. Aldaag iuruusuu hai. Umnuur ni orsoor bgaad iim baidald hursen bna. Anhnaasaa er em hunii hiih yostoigoo hiigeegui bna. Chinii l buruu
Зочин · 2016/09/20
Сайн байна уу, Яаж ч бодсон салах нь хамгийн буруу шийдвэр. Ярилцах хэрэгтэй. 1 учраа олоод зүг чигээ олоход нь туславал болоод л явчихна. Хүүхдэд аав гэдэг маш чухал шүү. Аз жаргал хүсье.
bi bi · 2016/09/20
Ihenh hvvhnvvdig zowooj bga asudal yg ene. Ghde arhi dars hvvhen erguled alga bolchdgui bol salah gj yarah hereggui bh. Amidralinhaa hew maygiig oorchlood vz. Nohortoo bvh zuiliig daatgaad vz. Oorigoo oorchil sonirhson zuilee higed heseg hugacaag ongorvl. Tegeed ymarch oorchlolt bhg bahi bdg hewendee bgd bwl erthen salsan ni deer.
Зочин · 2016/08/03
arhi uuj agsam taviaad. huuhen ergvvleed ysvchihdaggvi l bol salaad demii bh do. huuhduude bod
Зочин · 2016/08/02
tiim hun myanga heled hezech uurchlugduhgui e hairn shn nas hereldej suutal l duusla neg l amidrah horwo shde suusn tsetsnes ywsan t1 dr gj salsn ni l dr
Зочин · 2016/08/02
Suuliin ued er hunii gunduugui saihan zan alsiig hardag holch uhaantai geed bdag ni haachsan yum be. Us ni urt uhaan ni bogino gegddeg bsan busguichuud ni iluu uhaan gargaj amidrah bolson doo. Eldev yanziin aash gargaj agsan sogtuu tavidaggui bol huviaraa ooroo mongo olno gesniig ni demjeed zorilgotoi bolgovol yasan yum ve. Baishin barii ch yumuu bairti bolii geed l emegtei hun nuhruuruu yamar negen yum nehej awhuulj bval er hu bas awch ogoh geed zutgedeg yum shig sanagdsan. Urgelj ooroo l bolgood bval bolchdiin geed boddogch yum biluu.
Зочин · 2016/08/02
nohroo tejeej baihaar gantsaaraa huuhduudee tejeesen n deer. ajil hiideggui nohruud ajil hiihgui yum baina lee. salsan n deer. zaluu baigaa deeree saihan zaluustai yavald. tehgui bol haramsiishuu hogshrood muuhai nohortei zaluu nasaa ongoroosondoo haramsaj baigaa hun olon
Зочин · 2016/08/02
tiim bolhoor chi oorinho toloo hvvhedinhe ereedvin toloo zorogtoi shid gargaarai
Зочин · 2016/08/02
bi yag iim amdarltai gehdee chin nohor arai deer yma manai hvn bol hiisen ajilgi bj arhi uun agsam tawan zodon hvvhedvvde ch gesen mongo olj irlee gehed tegvvgere uun da etsesden bi hvnii gart vheh ym bn gedegiig medsen ihleed hvvhedee bodool salj chaddagui bsan harin odoo bol hvvhedvvde awaad salhaar shidsen teren vnheer amar ym bn le odoo dusdaa amdarch bga
Зочин · 2016/08/02
chi yamaar bn ter chin zow
Саndy · 2016/08/02
Caлсан нь дээр. Чи өөрөө зөв бодол хандлагатай хүн юм бна. Тийм болохоор ганцаараа хүүхдүүдээ өсгөхөд алзахгүй схан амьдарч чадна.
Зочин · 2016/08/02
Chi zunduu l tebcheer gargasan bn shdee emegtei hun yaj iim hanitai bhiin ydaj setgeliin zublon hsmgiin hetsuu
Derem · 2016/08/02
Uuriin sanaa uurtuu zuv nadad bol salsan deer 3n hoolnii savtai bainaas 2savtai baisan deer gants oldoh amidaraldaa chadaliinhaa hereer jargaj yvaad vhsen deer
Зочин · 2016/08/02
salsan deeree yaaj iim nohortei horvoog barhav dee
Orchlon · 2016/08/02
Huuhnuud yagaad dandaa salmaar bna geed bdiim be buhel buten 2 saihan huuhdee onchruulne shuu dee daraa n dahiad l bur doloon dor yumtai niilchvel yana mongoloor duuren orh tolgoilson ehchuud bolloo adilhan bh n saihan yumuu yag iim ued l nogoo mongol emegtei hunii hatan uhaan l gargah heregtei shuu dee nohor chin chinii tom huuhed l gesen ug shuuvdee joohon demjeed amidraliin tolooh tsuchal galiig n asaagaad ogvol sev geel bosood irne dee mongol zaluuchuud
Зочин · 2016/08/02
Debil orkuud
Зочин · 2016/08/02
xoxino
Зочин · 2016/08/02
Muu nohortoi zovj yavsanaas gantsaaraa sanaa amar 2 huuhdee osgood yabsan n deer dee, nemer bolohgui nermees nohor bh heregtei yumuu
Зочин · 2016/08/02
Salalt hamgiin estesiin arga hojim ni ur huuhed zowno shuu dee
Зочин · 2016/08/02
Iim ger bul baidag uu. Egch n bieree amsaad yavj bn. Bas shiidej chadahgui l yavj bn
Зочин · 2016/08/01
Өрх толгойлсон эмэгтэй байсан нь дээр.
Zochin · 2016/08/01
Arhichin banzal hunees bur hol bai busguichuud mini
Zochin · 2016/08/01
Aimaar shuu amidral er ni ih tevcheer uhamsar shaardaj amidrah yum bnalee banzal hudalch hulgaich aluurchin zodoonch er ni henteich taarch mednedee ee burhan mini eej aav medne shuu ooroo tiim amidrald osoogui hun chini meddegui yum bilee udam ni tiim Bol yag l duuraindaa
Zochin · 2016/08/01
Mini Duu salsandeerdee teneg erchuud tenegeeree duusdag zaaval huntei suuh albagui eej aav chini tuslaad ogno huuhduudeel zov humuujileh heregtei emegtei hun ter dundaa hun orovdson Hun nasnii etsest zovsoor l duusdag yum bna gedgiig bie setgeleeree amsaad gomdoj yavnadaa egch ni hezeech zasrahahgui
Зочин · 2016/08/01
Er xvn bj xvvxde exnere awad ywax xvsel temvlel amidralin zorilgo moroodlgvi bol xayaach salaach aaw eej muu bol osox nasni zowlon xani muu bol 1 nasnuu zowlon xvvxd muu bol vvrdin zowlon gedgiimda
emegteichyyd · 2016/08/01
odoo manai zaluus, erchyyliin niitleg dyr turh bainaa, archaagyi, amidraliin tuluu temtselgyi zygeer l hool baival ideh l ....Iim orchind ussun l bol zasrahgyi l dee
zo · 2016/08/01
em hun ertnii esoor guilgaad une tsenetei baih yastoi baidag, etseg ehiin ugend oroh ni ih chuhal bolohiig haruulj baigaa yam
Зочин · 2016/08/01
Сална гэдэг яаж ч бодсон дэмий л дээ, та 2ын хамгийн чухал зүйл бол хүүхдүүд чинь, тэднийг өнчрүүлж болохгүй, тэд бол хүн болж төрөөд хорвоод бидний адил элэг бүтэн амьдрах гэж ирсэн болохоос өнчирч шийтгүүлэх гэж төрөөгүй хүмүүс шүү дээ. Ер нь бол эхнэр хүн амьдралын гол том том асуудалд санаагаа зовоохгүй байх ёстой гэж боддог, би ч энэ асуудалд эхнэрийнхээ санааг ч зовоохгүй байхсан гэж хичээж явдаг, энэ асуудлыг гэрийн эзэн л шийдэж авч явах ёстой. Нөхөртэйгээ сайн ярилцах хэрэгтэй, мөн хамтдаа гэр бүлийн зөвлөгөө өгдөг газар очиж үзсэн ч болох юм. "Би ингэж амьдрахыг хүсээгүй, одоо салъя" гээд сүрдүүлэх байдлаар хэлээд үзвэл нэг юм бодож магадгүй л юм. Эцэст нь нөхөртөө өөрийнх нь үүргийг ухамсарлуулах нь хамгийн зөв арга байхаа.
Зочин · 2016/08/01
Зөв бодолтой хүн зөв шийд гаргана. Хоёр хүүхэд чинь эцгийгээ дуурайвал яана
Зочин · 2016/08/01
nice