Надад ийм том 2 сонголт гараад ирлээ би алийг сонгох вэ?
2013/09/30
Үнэтэй цаг зав гаргаж байгаа та бүхэнд баярлалаа. Би одоо 18-тай их сургуулийн 2-р курсын оюутан нз бандитайгаа үерхээд 5 жил болж байна. Үерхэх хугацаандаа олон удаа салсан боловч жинхнээсээ бие биенээсээ салж чаддаггүй хүмүүс л дээ. Чин сэтгэлээсээ хайртай гэдэг байсан болоод ч тэр үү саяхан 7 сард анх унтаж үзсэн юм. Тэгээд улам дотно болж өөр болцгоосон харин саяхан би жирэмсэн болсноо мэдлээ одоо 2 сартай жирэмсэн. Эх болон гэдэг үнэхээр жаргалтай тэр тусмаа хайртай хүнийхээ хуухдийг гаргана гэдэг бүүр ч сайхан байна.
Амьдралын хар барааныг үзээгүй дэндүү жоохон атлаа ингээд аав ээж болно гэхээр нэг л өөртөө итгэж өгөхгүй юмаа бас авахуулна гэхээр бүүр ч чадахгүй юм. Тийм хөөрхөн бурханаас заяасан бэлгийг аминаас амь таслана гэхээр хэн хэн нь чадахгүй юм. Би яг яах ёстой вэ? Ээжийнхээ надад итгэдэг тийм том итгэлийн хөсөр хаяад хүүхдээ гаргаж амьдралын төлөө боол мэт зүтгэх үү? Аль эсвэл хүүхдээ авахуулж сурч боловсорч хөл дээрээ боссныхоо дараа хүүхэд гаргах уу? Надад ийм том 2 сонголт гараад ирлээ би алийг сонгох вэ? Сэтгэл бодлоосоо хуваалцааач…