Өнгөрсөн даваа гарагт Баян-өлгий аймгийн Өлгий сумын Тасбан ШТС-ын баруун замд Ховд аймгаас ачаа ачиж явсан Hord Benz маркийн авто машины жолооч А нь айлын хашаа , гэр, дэлгүүр мөргөж явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т, жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй З, 03 настай эрэгтэй М нарын 7 хүний амь нас хохирч 06 настай эмэгтэй М гэмтсэн ноцтой зам тээврийн осол хэрэг гарсан байна.

 

Тэрбээр, өнгөрөгч долоодугаар сарын 10-нд болсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад шаардагдах 50 тонн цементийг тээвэрлэж явсан байна. Осолдсон машинд жолоочоос гадна эхнэр, хоёр хүүхэд нь сууж явжээ.

http://www.24tsag.mn