Бразилийн Рио де Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-нд болох Зуны Олимпийн XXXI наадамд спортын 9 төрөлд өрсөлдөхөөр Монгол Улсын 43 тамирчин замдаа гарсан.

Манай тамирчид олимпийн хотхонд байрлаж, "Voltta Redonda" спортын төвд бэлтгэлээ хийж байна. Гэтэл манай тамирчдын хувийн эд зүйлс бүхий ачаа араас нь ирэхдээ иймэрхүү төрхтэй иржээ.

Яг одоо твиттер хуудаснаа "гэмтсэн цүнх"-ний талаар жирэгцгээж байна. Эрүүл мэнд Спортын сайд асан С.Ламбаа руу хандсан сэтгэгдэл их байгаа аж. Харин С.Ламбаа уг асуудлыг өөрөөсөө түлхэж, "Харамсалтай л байна. БТСХТ-ийн дарга н.Жаргалсайханы хариуцсан ажлын үр дүн энэ дээ. Олимпийн дараа тооцоо бодно биз дээ" хэмээн жиргэжээ.

 

 

М.Буян