20 гаруй жилийн түүхтэй Монголын морин спорт уяачдын холбоо нь 120 мянга гаруй уяачдын ажил амьдрал, эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулж ирсэний зэрэгцээ хурдан морьдын уралдаан, наадмын бодлого төлөвлөгөөг тодорхойлон төрийн байгууллагын дайтай ажиллаж ирсэн. Гэвч залуу уяачдыг сургах, хойч үеэ бэлтгэх, уралдаан тэмцээнийг шударга сайхан зохион байгуулах зэрэгт төдийлөн хангалттай ажиллаж чадахгүй байгааг олж харсан залуус хамтран “Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-г албан ёсоор үүсгэн байгуулжээ.

Залуу уяачдын холбоог байгуулах ажлыг “Их хурд 7” наадмын үеэр эрх нь зөрчигдсөн уяач Н.Мөнхбаясгалан тэргүүтэй залуу уяачид хамтран үүсгэн байгуулсан бөгөөд холбооны бүтэц бүрэлдэхүүн, бодлого төлөвлөгөө, үйл ажиллагааны тухай хэлэлцэхээр энэ сарын сүүлээр холбооны их хурлаа хийхээр төлөвлөжээ.

Ийнхүү холбоо байгуулагдсан тухай залуу уяач Н.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудастаа ийн бичжээ “МОНГОЛЫН ЗАЛУУ УЯАЧДЫН ХҮСЭЛ БИЕЛЖ, МИНИЙ БИЕ ЗАЛУУ ХҮНИЙ ЭРЧ ХҮЧ, ЦОГ ЗОЛБОО УРАМ ЗОРИГТОЙГООР ЗҮТГЭСНИЙ ҮР ДҮНД "МОНГОЛЫН МОРИН СПОРТ ЗАЛУУ УЯАЧДЫН ХОЛБОО"-Г АЛБАН ЁСООР ҮҮСГЭН БАЙГУУЛЖ ЧАДЛАА.

ММСЗУХ-НЫ ЗОРИЛГО ЧИГЛЭЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН, БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЯНГА МЯНГАН ЗАЛУУ УЯАЧДАА ИДЭВХи САНААЧЛАГА, ИТГЭЛ СЭТГЭЛ, ЗОРИГ ЗҮТГЭЛЭЭРЭЭ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

ЭХ ОРНЫХОО ӨНЦӨГ БУЛАН БҮРТ МОНГОЛЫН МОРИН СПОРТЫН УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛ, НҮҮДЭЛЧИН АМЬДРАЛЫН АУГАА ТҮҮХИЙГ ТЭЭЖ ЯВАА ЗАЛУУ УЯАЧИД ТА БҮХЭНДЭЭ МОНГОЛ МОРИНЫ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ШИНГЭСЭН ЦУУТ ХҮЛГҮҮДЫНХЭЭ ТӨЛӨӨ ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭХЭД ХАМТРАН ЗҮТГЭЦГЭЭЕ.

ХАМТРАН ЗҮТГЭХ ЗАЛУУ УЯАЧИД МААНЬ ХОЛБООТОЙГОО 99110302, 99004147 УТСААР ХОЛБОГДОЖ ӨӨРСДИЙН ҮЗЭЛ БОДОЛ, ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ НЭГДЭЭРЭЙ.

ЭНЭ ДАШРАМД ЗАЛУУ УЯАЧИД БИДНИЙ ЗОРИЛГО ЗОРИЛТ ХҮСЭЛТИЙГ МИНЬ ХҮЛЭЭН АВЧ ХОЛБООГ МААНЬ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛСЭН ММСУХ, НМСУХ-НЫ УДИРДЛАГУУДДАА ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ” гэжээ.