Саяхан нээлтээ хийсэн E-mart дэлгүүр нээгдсэн өдрөөсөө л эхлэн сайн муу олон хэл ам дагуулсаар байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед тус дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүсийн худалдан авалтын талон дээр зарим нэг нэмэлт барааг бичсэн байсан талаар хэрэглэгчид нь олон нийтийн сүлжээ сайтаар шуугих болжээ. Үүний нэг жишээ болох жижиг тор 27 ширхэгээр бичсэн гэх мэт олон үйлдэл байгаа гэнэ.