17 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ
2013/09/30
17 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ
Улсын хэмжээнд үйлажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, биологийн идэвхи тбүтээгдэхүүн ханганнийлүүлэх 122 байгууллагын үйлажиллагаанд хяналт үнэлгээ хийв.
Тус хяналт үнэлгээгнийт 53 шалгуур үзүүлэлтээр Эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, Иргэний хяналтынзөвлөл, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран хийжээ. Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын 77.6 хувьньудирдлага зохион байгуулалт, чанарын хяналт, захиалга хүлээн авах, бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа, эм барааны хадгалалт, хамгаалалт, эм зүйн дэглэмийн мөрдөлтөөр “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага”-ыг хангасан байна.
Эмийг үйлдвэрлэгчийн заасан нөхцөл, сав баглаа боодолд хадгалаагүйгээс хадгалалтын горим зөрчигдсөн, агуулахын багтаамж хүрэлцээгүйгээс эмийг стандартад заасан ангиллын дагуу төрөлжүүлэн хадгалаагүй, эмийн чанарын менежерийг оронтоогоор ажиллуулаагүй, эмзүйн дотоод хяналт хангалтгүй зэрэг дутагдал илэрчээ.
Монгол улсын стандартын шаардлагын 70-аас доош хувийг хангаж байгаа буюу хангалтгүй үнэлгээ авсан 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тусгай зөвшөөрөлд заасан чигүүргийн дагуу болон албан ёсны хаяг дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, тодорхой ажлын байргүй зэрэг зөрчилтэй 17 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.