Хүний амьдрал гэж их сонин юм. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг. Гэтэл бас учрах ёсгүй хүмүүс төөрөлдөөд учирдаг бололтой. Юу гэхээр би одоо 27 настай. Гадаадад дээд боловсрол эзэмшсэн нөхөргүй ганц бие.

Одоогоос 4 жилийн өмнө нэгэн гадаад томилолтын үеэр би нэгэн залуутай танилцсан. Хэн ч харсан сайхан залуу. Өмссөн зүүснээсээ авахуулаад эдэлж хэрэглэж байгаагаараа тэр хэнд ч гологдохгүй. Өндөр албан тушаал хашдаг. Анх танилцахдаа л түүний эхнэр хүүхэдтэй гэдгийг би мэдэж байсан. Бид ажил хэргийн холбоотой явсаар сүүлийн нэг жил амрагийн харилцаанд орчихсон. Тэр эхнэртэйгээ учрах ёсгүй байсан юм би хүүхэдтэй болсон болохоор л яалт ч үгүй суусан гэх одоо тэгээд 3 хүүхдийг орхи гэлтэй нь биш. Ингэж явсаар бид 1 жил болчихож. Тэгээд түүнтэй ганц удаа л уулзахгүй бол өөрийн эрхгүй нулимс асгараад би өөрийгөө удирдаж чадахаа байчихдаг.

 

Түүнээс явах гэж зөндөө үзсэн ч би чадаагүй. Тэр ч бас надаас явах гэж хичээсэн ч чадаагүй. Би түүнийг орхихын тулд яах ёстой юм бэ. Би түүн шиг халуун ам бүлээрээ амьдарч үзмээр байна. Буланд нуугдаж, хүнээс далд амьдармааргүй байна. Надад үнэхээр хэцүү байна.