П.Бүрэнтөгс: Давчихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэдэг сэтгэлзүйд ер нь асар хүнд тусдаг
2016/08/03
Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсийг “Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа.
-Монгол ёс байна даа, та сайхан наадав уу?
-Сайхаан. Улсын баяраас хойш хөдөөгүүр явж сая л орж ирээд байна.Гурван аймгийн наадамд зодоглоод ирлээ.
-Танд хүнд сэдэв байж магадгүй. Гэхдээ ярилцлагаа энэ жилийн наадмын бөхийн барилдааны тухай, Р.Пүрэвдагва начинтай хийсэн барилдааны тань эргэн тойронд өрнүүлье.
-Миний хувьд тааруухан дурсамжтай наадам. Гэхдээ ярилцахад бол нээлттэй сэдэв дээ.
-Ерөөсөө л хүчит бөхийн барилдааны даваа болгон дараа жилийн наадам хүртэл ярих сэдэв байдаг. Ялангуяа энэ жилийн наймын давааны барилдааны тухай яриа одооч сонирхолтой хэвээрээ байна.Та бол фэйсбүүк хуудсаараа “Сүүлийн хоёр жил хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбоотой хамт барилдлаа” гэсэн тайлбар хийгээд л өөр юм хэлээгүй байгаа?
-Улсын наадамд бид бүтэн жилийн хугацаанд бэлддэг. Бүх зүйлээ зориулдаг. Гэтэл Хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбооны буруу үйлдэл, буруу шийдвэрээс болж бүтэн жилийн хөдөлмөр маань талаар болсон. Харамсахгүй байхын аргагүй, бухимдахгүй байхын аргагүй таагүй дурсамж.
-Яагаад сүүлийн хоёр жил гэж онцолсон юм бэ. Өнгөрсөн жилийн наадмаар үзүүрлэхдээ та бас л бөхийн холбооны буруу шийдвэртэй тулгарсан юм уу?
-Үзүүр түрүүнд хүссэн хүн болгон хүрдэггүй. Маш эгзэгтэй, маш их анхаарлаа төвлөрүүлж байж л түрүүлэх боломжтой. Гэтэл өнгөрсөн жил үзүүр түрүүний барилдаан болоход миний засуул хүний засуул шиг л ажилласан. Хүний засуул ч гэсэн өөрийн засаж байгаа бөхөө давахад тусалж мэх заахаас биш, өрсөлдөгч бөхийг нь шатаах, анхаарлыг нь сарниулах гэх зэргээр аашилж болохгүй л дээ.Би тэр хүний мөрөн дээрээс гарч байгаа, тэр хүн намайг давуулахын төлөө, үнэн шударга шүүхийн төлөө л тэр зүлэг ногоон дэвжээн дээр зогсож байгаа.Үүрэг нь ердөө л тэр байдаг юм.
-Тэгэхэд таны засуул хэн байсан билээ?
-Цогзол гуайн мөрөн дээрээс би гарсан. Гэтэл үзүүр түрүүний барилдаанд Цогзол засуул миний эсрэг ажиллаж эхэлсэн. Телевизийн камерийн бичлэгэн дээр ч тод байдаг юм. Миний чихэнд юм хэлээд л байдаг нь харагддаг. Барилдах гэхээр л чихэнд тэгж болохгүй, ингэж болохгүй, чи тэгээд байна гээд байсан. Золгохоор хойноос түлхээд л... Огт барилдуулахгүй байсан. Зорилго нь ерөөсөө л намайг шатаах. Сэтгэлзүйн дайралт хийх. Би ч сүүлдээ хяналтаа алдсан. Хяналтаа алдаад уурлаж байгаа маань ч бичлэг дээр бас харагддаг. Тэрнээс цааш өөрийгөө хянаж ч чадаагүй, барилдаандаа төвлөрье гэсэн ч чадаагүй. Гэтэл дээгүүр даваанд эн тэнцүү өрсөлдөгчид л хоорондоо тулдаг. Жаахан л анхаарал сарнивал, жаахан л болгоомжгүй хөдөлгөөн хийвэл өрсөлдөгчдөө давуу байдал бий болгодог. Сумын наадмын гурвын даваанд барилдаж байгаа юм шиг барилдахгүй шүү дээ. Бүгдээрээ л бүтэн жил бэлтгэлээ базаачихсан, цолоо ахиулж, тугаа тойрох гэсэн хүмүүс байгаа. Жаахан л анхаарал сарнихад бүх юм эргэж байдаг, тийм нөхцөлд барилдаан явагддаг. Өнгөрсөн жилийн наадмаар бол өрсөлдөгчтэйгөө төвлөрч барилдах боломжийг үзүүр түрүүний барилдаанд засуулаасаа болоод алдсан.Өөрийнхөө засуултай л “барилдсан”. Энэ жил ч гэсэн засуулууд, хөлийн цэцийнхэн зүгээр барилдуулаагүй. Гэхдээ миний засуул биш шүү. Миний шуудгийг стандарт бус байна гээд шуудгаа соль гэж хүртэл шаардсан.
-Хэдийн давааны барилдаанд тэгж байгаа юм бэ?
-Өмнөх долоон даваанд зүгээр л байсан. Р.Пүрэвдагватай барилдахад тэгсэн. Би өрсөлдөгч бөхийнхөө таашаалд нийцсэн зодог шуудагтай байх юм гэнэ.
-Шинээр хийлгэсэн зодог шуудаг юм уу?
-Үгүй, өмсдөг л зодог шуудаг маань. Заалны барилдаанд би энэ өмсгөлөө байнга л өмсдөг. Ийм шуудгийг маань барилдаан эхлэхэд соль гэж хэлсэн. Надад өөр зодог шуудаг байхгүй гэхээр хохь чинь гэж байгаа юм. Надад өөр шуудаг байгаагүй, тэгээд ч надад таарах нь ховор шүү дээ. Ингээд барилдаан дунд энэ мэтээр маргаан үүсгээд л байсан. Өнгөрсөн жил өөрийгөө шатаачихсан хүн энэ жил биеэ их барьсан л даа. Өөрийгөө шатаачихгүй юмсан, хяналтаа алдчихгүй юмсан гээд их хичээсэн.
-Тэр зодог шуудгийг Та хаанаас авсан юм. Үнэхээр стандарт бус байсан юм болов уу?
-Үгүй дээ. Зодог шуудаг хийдэг, мэргэжлийн зөвшөөрөгдсөн хүний урласан өмсгөл. “Саран зодог” гээд байдаг, Монгол бөхийн өргөөнд Б.Ганбаатар арслангийн эхнэр оёно. Мэдээж бүгд хууль дүрмэнд заасан стандартын дагуу л хийдэг.Би ч зодог шуудгаа тэднээр л хийлгэсэн.
-Шуудаг чинь стандарт бус байна гэдэг шаардлага бол хайнцлаа гэдгээс өмнөх үйл явдал байх нь тийм үү?
-Наймын давааны барилдаан дөнгөж эхэлж байхад л Хөлийн цэцээр ажиллаж байсан Х.Түвшинсанаа начин тэгж эхэлсэн. Зодог шуудагандаа ч биш, намайг шатаачих гээд л үзээд байгаа юм л даа. Өнгөрсөн жилийн наадмаар тэрэнд нь ороод өөрийгөө шатаачихсан хүн энэ жил бол их тэвчсэн дээ.
-Бөхийн дэвжээн дээр ийм юм болдог гэдгийг тэр бүр хүн мэддэггүй л дээ. Хөлийн цэц нь, засуулууд нь барилдаж байгаа бөхчүүдэд нөлөөлдөг гэдгийг анх удаа л сонсож байна.
-Барилдах явцад их юм болно оо. Энэ жил наймын даваанд Р.Пүрэвдагва начин барилдаж байхдаа мөргөөд байсан. Манай засуул үүнийг нь Хөлийн цэцэд хэлж байгаа юм. Тэгэхээр Х.Түвшинсанаа начин “Монгол бөх мөргөлдөж барилддаг юм” гэж байгаа байхгүй юү. Хэн дуртайдаа зориулж дүрэм зохиодог ийм Бөхийн холбоо, гарын даа, хөлийн цэцтэй баймааргүй байна.
-Таны засуул утсаа өрсөлдөгч бөхөд тань үзүүлээд байгаа дүрс телевизийн камерт буусан байсан. Унаад өгчих, мөнгө өгье гэсэн мэссэж ирснийг нь харуулж байсан гээд л шуугисан, Та сонссон уу?
-Сонссоон (инээв). Тийм юм гэж юу байдаг юм бэ. Цаг харуулж байгаа л юм. Барилдаан эхлээд тэдэн минут боллоо.Шахааны барьц авахад тэдэн минут дутуу байна ч гэдэг юм уу. Цаг л харуулж, сануулж байгаа юм. Барилдах тактик гэж байна шүү дээ. Би бас өөрийн давуу талаа бодож барилдана.Золгоон дээрээс бэлдсэн юм ч байгаа. Тэрийгээ хийх хугацаа нь яаж байна гээд тэр бүгдийгээ боловсруулахад засуул цаг хэлж өгдөг.
-Хайнцлаа, дахиж барилдуул гэсэн шийдвэр Хөлийн цэц гаргасан. Харин Та барилдахгүй бараг хоёр цаг шахам болсон. Тэр хугацаанд юу болсон бэ?
-Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гуай, Д.Данзан гуай хоёр дээр очсон. “Дэлгэц дээр байгаа бичлэг харчих. Унасан бол хамаа алга, би элэг бүсээ тайлаад өгчихье” гэсэн. Яагаад ингэж шийдвэрлэж байгаа юм гээд очиж уулзсан.
-Тэгээд Бөхийн холбооны тэргүүнүүд Танд юу гэж байх юм. Бичлэгийг хамт үзэв үү?
-Бараг нүдээ таглах шахуу л юм болсон. Бид бичлэг үзэхгүй гэж байна лээ. Бөхийн холбооноос томилсон арван хүн байгаа, тэд л шийднэ. Бичлэг үзэх шаардлага байхгүй гэсэн.
-Тэр арван хүний хэд нь хайнцсан, дахиж барилдуулна гэсэн шийдвэр гаргасан юм бэ?
-Зургаа нь тэгж гараа өргөсөн гэнэ билээ. Тэр арван хүн арвуулаа Р.Пүрэвдагва бид хоёрын барилдааныг харж байсан юм уу. Би жаахан муухайгаар хэлж байж магадгүй, уучлаарай. Гэхдээ техник, технологи хөгжсөн ийм үед настай арван хүн суулгачихаад тэдний хараа гүйцэж байгаа эсэхийг нь ч хамаарахгүйгээр бүтэн жилийн хөдөлмөрийг минь үзэмжээрээ шийдчихэж болдог юм уу. Сүмо бөхөөс сайныг нь суралцъя л даа. Дэвжээнийхээ дөрвөн талд камер зоочихоод өсгийнийх нь үзүүр шүргэхэд л мэдэрч, шүүж чадаж байна. Гэтэл манай Үндэсний бөхийн холбооныхон өв уламжлал нь ийм юм гээд хэдэн настай хүн суулгачихаад шийдвэр гаргуулаад явж байна.Өв уламжлалаа дээдлэлгүй яахав. Гэхдээ уламжлал маань ийм юм гээд дайсан атомын бөмбөгтэй ирж байхад өөдөөс нь нум сумаар харваад сууж байх юм уу бид. Уламжлалаа хадгалах зүйл дээр нь хадгалаад орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхмаар байна. Гэтэл өв уламжлал яриад л үндэсний бөхөөр барилддаг хэдэн бөхчүүдээ, үндэсний бөхөө үздэг ард түмнээ талцуулж хуваагаад баймааргүй байна.
-Нэгэнт Хөлийн цэцийн шийдвэр гарсан юм чинь шууд барилдаж болоогүй юм уу. Тэр шийдвэрээ өөрчлөхгүй нь анхнаасаа л тодорхой байсан шүү дээ.
-Тэр хугацаанд маргалдаад л байсан. Уг нь Р.Пүрэвдагва ч гэсэн унаснаа мэдэж байгаа.Тийм байхад л давах гэж улайраад, хөлийн цэцүүд нь дагаж өөгшүүлээд л. Надад бол ийм шударга бус үйлдэл нь үнэхээр таалагдаагүй.Харамсалтай ш дээ.
-Та өөрийгөө давсан гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Итгэлтэй байлгүй яахав. Угаасаа Р.Пүрэвдагва тохойлдчихоод би мултарч эргэж байгаа байхгүй юү. Би арагшаа явж байгаа ш дээ.
uzegch · 2016/08/04
ta nar uvsad ochood barildaad davchih davaag chiny oorsond chiny ogohgui bol yamar setgegdel torhov.ene naadam burentogsiin huvid haramsaltai bailgui yahav de.huneeree baitsgaal da.
Зочин · 2016/08/04
Baynhoshuund bdg uvsiin boogiind uvsiin bohchuud boonoopoo ochdog gsn shu.herev har dom hiilguulj yavfag bol ontsgui muuhai l bn shu.haraal har tolgoi deeree l buufag
Зочин · 2016/08/04
Bichleg naad talaasaa haragdaj bga.herev tsaad talaas n harlaa gj bodoid tootsoolbol yah argagui hainaa gj haragdaad bgm da
Зочин · 2016/08/04
uuruu hetsuu baidal uusgesen barildaan hiicheed . odoo bolhoor web sait , setguulch bolgond awgai shig hogiin um yriad yawaad bdag . huuhen shig . uvsiinhan odoo bolno doo . tsag hugatsaa ni bolson . dandaa naadmiin turuu awna gej baihgui shuu dee . aliwaa um eeljtei
Зочин · 2016/08/03
Жижигхэн толгойтой Бүрэнтөгс толгой шигээ жижигхээн амьтан байна даа
Зочин · 2016/08/03
Пүрэвдавгын тохой_ бүрэнтөгсийн мордсон хөл 2 яг зэрэг газардсан. Хүмүүс 2 ууланг нь тохойг хараад байгаа юм. Яг хайнаа байсан. Эр улсын тулаан шүү. Барилдаж чадахгүй дэвжээнд дээр хүүхэн шиг уйлсан нь хэн билээ. Халых наадам болохоос эр эм нь мэдэгдэхгүй шалдан бандийн наадам биш шүү
Зочин · 2016/08/03
Дойл хүрэхгүй зөрүүгээр бичлэг хийчихээд хийрхээд. Чам шиг юмаар монгол бөхийн дэвжээ дутахгүй. Монголын үрс буян барагдаагүй. Чавганц шиг олон юм үглэх байсан юм бол чи хаяд гарах чинь яасан юм. Увсынхан гэж адуу малын хулгайчдаар гайхуулдаг бугйл эгэлдэргэлсэн юмнууд байгаа биз. Монгол бөхийн алдарыг хулгайгаар олж авдаггүй юм.
Зочин · 2016/08/03
oirhon l unasan shuudee neeh ulaan tsain dawaaguishdeee burentugs. sagsan bumbug, hul bumbug ntr odoo boltol ulamjlalaaa dagaad shuugchid l shuuj bgaa shuu camer-aaar bish, hun shuuj bgaaa.
Үзэгч · 2016/08/03
Өвдөг тохой ойролцоо газардсан нь ойлгомжтой л харагдаж байсан шүү дээ. Угаасаа хайнцсан л барилдаан байсан. Ийм брилдаан гардаг л байсан. Дахиж барилдах шийд гарсан бол дахиад л барилдах хэрэгтэй шүү дээ. Урьд нь Сүхбат аварга өвдөглөчихөөд тахимаа өгөхгүй байхад Сумъяабазар аварга хэл ам бололгүй дахиж барилдаад л давж байсан биз дээ. Бөх хүн тийм л байх хэрэгтэй. Аль нутаг байх нь хамаагүй ээ, зүгээр л үеэ өнгөрөөгөөд ганц даваанаас хэтэрхээ байсан өвгөн байгаа биш улсын наадмын түрүү бөх, идэр залуу арслан байж амны бөхтэйгөө хайнцчихаад хэрэлдээд, уйлаад байх их л онцгүй харагдаж байсан даа. Бичлэг ярих юм бол урьд нь Эрхэмбаяр аварга, Баяржавхлан гарьд хоёрын барилдаанд Баяржавхлан, Эрхэмбаяр аварга, Анар хоёрын барилдаанд Эрхэмбаяр давсан нь бичлэгт харагдаж байсан ч цэцийн шийдвэрийг дагаад л тахимаа өгөх нь өгөөд, дахиж барилдах нь барилдаад л учраанууд нь даваад өнгөрч байсан даа.
Үзэгч · 2016/08/03
Их шившигтэй юм болсон доо! Их халхуудын наадмыг Увсын бага ястнууд шоглох, гутаах хуйвалдаан хийсэн. Гэвч ёстой түмний гутамшиг болж, бүгд амаараа шороо үмхэн хиарч, нус нулимастайгаа хутгалдаж, далбаагаа хөлдөө чирсэн дээ, көөркийс минь, ке ке ке!!!
зочин · 2016/08/03
Хаанаас ирсэнээ мэдэх үү та нар
Хятадын Шинжааны Хөх нуураас ирж Увс нуурын хавьд суурьшсан аа
Хуцваа · 2016/08/03
за чи боль доо
Яасан хэрүүлч новш вэ.
Увс зан гэж энэ дээ
halh · 2016/08/03
zaa manaaih purevdawgaaa dawuulah gj denduu ulaan tsam ym hiisen l dee gehdee holiin tsetse gj heden balai ym bga ymaa ter bol unen zuragt uzej bhad boh haaj zogsood bdg daa
Зочин · 2016/08/03
haanas dorvoj irsen haanhiin zolbinguud yum be ene dorvoduud er n
Зочин · 2016/08/03
daraa dahiad amlaad barildchihaa er ni bol haim shuu dee
MUNGHEN · 2016/08/03
UHER HALHUUD MANJIIN ULDEGLUUD MANAY DURVEDUUDIIG OLON CH JIL DARH GHEJ UZSEN SHUU!!!! NOVSHNUUDAA!!! DARAVCH DALDAYNA BULAVCH BULTAYNA GHEJ UNEN UG BAYDAG YUM SHUU!!!
Зочин · 2016/08/03
Dahiad barildsan unasan shuude odoo tegeed em ym shig shaljignaal bhiin iimerhu zuil Mongol buhd zunduu l bdgshde joohn er hun shig baigaachde
Зочин · 2016/08/03
Ugee zov bich sheesnuud manjnaraa purevdagva unasan shuu dee halhuud hamgiin turuun manjid buuj ugch bsii za
Зочин · 2016/08/03
Үндэсний баярыг бага ястны наадам болгох гэж хор найруулж заваараад найруулсан хорондоо хордож муужирчихаад унасан унаагүйгээ мэдэхгүй дүнхүүрч байна, чааваас!
Зочин · 2016/08/03
BOHIIN HOLBOO TSETS GEJ ARCHAAGUI GARUUD BNAA.HUNII HODOLMORIIG INGEJ BOLHGUI L DEE.BICHLEG DEER PUREVDVGA TURUULJ UNAJ BHAD DAHIJ BARILDUULJ L BDAG.ZAVHARSAN NAADAM BOLLO DOO.MONGOOR HECHNEEN TSOLTONGUUD TOROV DOO BAS.
Зочин · 2016/08/03
Энэ махан толгой чинь харин зэвүү хүргэчихлээ, тархи нь цувдайндаа шингэцийн бишүү, цувдайгаа цувуулчаад шороо амаараа үмхээд нус нулимстайгаа холилдоод гэвтэж байхдаа таарсан гөлөг байшдээ.
зочин · 2016/08/03
Ондор даваанд бох оорийнхоо саналаар засуулаа сонгодог байхаар дурэмд оруулах. Баярсайхан Тувшинсанаа мэтийн будилааны эздийг дахиж гаргахгуй байвал зугээр юм. Баярсайхан уг шорон залилангийн хэрэгт холбогдоогуй билуу. Ийм хун хэзээ ч зов шуухгуй. Камераар шуух хэрэгтэй.
Зочин · 2016/08/03
хөөрхийдээ эр хүн ч бол, хэрүүлч хүүхэн зантай, мөргөөд байна гэх шиг, завиждаад байна гэвэл бас яахав хөлдүү хөлдүү
Зочин · 2016/08/03
УВСЫНХАН ӨӨРСДӨӨ МУУХАЙ ХОР НАЙРУУЛСАН ШҮҮ ДЭЭЭ . ХОРОНДОО ӨӨРСДӨӨ УНАСАН .
Зочин · 2016/08/03
Tegeed 1 ch gsn huuhdee avii geed irhed n niileed hoogood yavuulchdag.bugdeeree oipoltsoo shavj amidardag hachin humuus ym bn le de
Зочин · 2016/08/03
Uvsiinhan yagaad iim muu sanaatai baidag yum be!!! Chi unaad uilaa bizdee. Bas tolgoi ruu n tsohiod avch baisan. Teneg hun yum daa
Халх · 2016/08/03
Энэ махан дүрвэд амалж аваад диилэхгүй байж хуцаад байгаарай. Увсыхан байнга л ширгээш хэргэлдэг.
Зочин · 2016/08/03
Bi yostoi neg ym helmeer bdiim.manai hamaatnii ah uvsiin avgaitai suugaad ert nas barsan.tegsen huuhduud n eejiigee huulchaad 3 huu n 3 ulaa ehneruudee zodoj hooj yavuulaad 2 dah 3 dahi avgai avtsan.getel anhnii ehneruudeesee garsan huuhduudiig n bugdeeree eejid n ogch yavuulaagui avaad ukdchihsen.bi gudamjind 1 salsan ehnertei n taarsan chn hoorhii min buur medrel bolchihson aimaar ym yavj bgaan.sallaa sallaa ghd eh uriig uulzuulahgui ingej zovoodog yasn muuhai humuus ve.tegeed bugdeeree aygui muuhai boorolhono.manai
Зочин · 2016/08/03
Uvsiin 90 jileer bugdeeree niilcheed purevsaihang zodoj eleg barih n holgui l bsiish de ta nar.unendee odoo ene muulaad bga bohiin holbooniihnoosoo hogiin humuus shu ed nar oopsdoo
davka · 2016/08/03
ta nar yah geed bnaa hvn doromjlood davsan pvrevdavga unaa biz dee shudraga bj chadahgui bn daraa iim ym bitgii boloosoi gej bohiin holboog shiitgeh heregtei
Зочин · 2016/08/03
Bichlegiig naad talaas n avsan bolohoor tegj haragdaj bgm.tsaad talaas n bichleg hiisen bol purevdagva yalchaad bgm.hainaa gj zov l shuusen bn le.bi bas anhandaa burentogsiig yalchlaa gj bodood bsiim
Зочин · 2016/08/03
2 boh barildaad 1 n davj nogoo n unana .2 ulaa davdaggui burentogsoo.oilgoh nuu
Зочин · 2016/08/03
Dahiad 3 unahiimuu.
Зочин · 2016/08/03
Ene uvsiinhan chn bugdeeree adilhan ym bn .manai ajliin uvs huuhnuud bnga utgagui sorgoj hel am degdeene bas hulgai hiine.hun horlono. Magadgui chi purevdagviin opond bsn bol bas l bi davsan geel heruul hiih bsn.medej bn .
Зочин · 2016/08/03
cool
Баянмөнх · 2016/08/03
Уг нь энэ дүрвэдийг овоо жудагтай даруухан нөхөр гэж хардаг байлаа.Гэтэл энэ ярилцлагаас харвал ядарсан хэрүүлч дүрвэд байх нь.Бөхийн засуулууд, шүүгч нар, Пүрэдавгатай хавсраад энэ дүрвэдийг унагачихсан юмаадаа.Эр хүн шиг бай бацаанаа.Чи заавал дүрвэдүүд шиг хөгийн зан гаргах шаардлагагүй шүү дээ.
zochin · 2016/08/03
Darhani naadamd ired mongonii xoinoos vxee bz de odo end tend gonshigonood yu yariad bga um Pvrebdagba dabsan ard tvmen zob shiidber gargadag
Зочин · 2016/08/03
Найдмын тухай хууль болон бөхийн дүрмийн дагуу гарсан цэцийн шийдвэр бол зөв байсан Энэ шийдвэрийг Бүрэнтөгс биелүүлэхгүй байснаас наадамчдыг 2 цаг орчим уясан. Хэрвээ дээрх хууль дүрмийг баримтлахгүй юм бол Бүрэнтөгс барилдах хэрэггүй шүү дээ. Эрчим хүчний салбарын удирдлагууд Төрийн өмчийн 4 дүгээр цахилгаан станцын харъяаллаас Бүрэнтөгсийг хасах хэрэгтэй
зочин · 2016/08/03
дцс-4 төхк-аас ямар я ажил хийдэггүй байж зүгээр цалин авдаг. одоо болих хэрэгтэй ичиж үхээсэй
Зочин · 2016/08/03
Сайн ажилласан хэрнээ халагдсан хүн олон. Халагдсан гээд сонин сэтгүүл дээр гомдол бичээд байдаггүй монголчууд тэвчээртэй. Хөлийн цэцийн шийдвэртэй тэрсэлдэн суух энэ гуйлгачин юу юм бэ.
Зочин · 2016/08/03
Зүүлэг гар. Энэнд хэлж барьдаг хүн байдаггүй юм байх даа одоо боль гэж...
Зочин · 2016/08/03
yas undes yamar hamaa bna Mongol hun shu de bid chin Mongol humuus shu de negiige yas undeseer dairch doromjloh hereg bga ym uu twr bichleg deer Tohoi ni gazar shuregsen bsan sh dePurevdavgiin
irgen · 2016/08/03
tiim uul ni Purevdavgiin toioi hursen bna le dahij barilduulah l bsan ym bol bichleg uzuuleed bichleg gargah hereg yu bsan ym be Purevdavga unsan bna le sh
үоүү · 2016/08/03
энэ тэгээд яах ёстой бэ би ойрхон унсан бол давсан гээл зогсох баах бүх хүн шудлаг байх уу иймд хөлийн цэц байх ёстой энэ нь ажилаа мэдэх ёстой тэгээл болоо бүх бөхийн жилийн хөдөлмөр шүү унсан нь жил хөдөлмөрлөөд давсан бүүр илүү хөдөлмөрлөх бол уу
Зочин · 2016/08/03
Зайлуул дахиад уйлаад байгаа юм уу
Зочин · 2016/08/03
Dabj chadahgui unaj shadahgui tegeed yah baisiim yun sh olon honog gonginodog yum
Зочин · 2016/08/03
Ene muu durvudiin shees yahgaad baigaan be gulug chin
Зочин · 2016/08/03
Ene buur yamar teneg huur ve
emegtei · 2016/08/03
estoi onigoo. Tiim l mundag bsan ym bol daxin barildaad davax ni yasiin. Chadaxgui gedgee medeed l daxij barlidxaas tsaaragalaad bsan biz dee. Ter uildag ed nar bol buur teneg
Зочин · 2016/08/03
Онигоо онигоо. Хаяж чадахгүй байж яах гэж амалсийн чи.