Та миний оронд байсан бол алийг нь сонгох вэ?
2016/08/03
Хайр гэж байдаг юм уу? яг юу юм бэ? Та бүхэн сайн байцгаана уу. Би яг одоо ингэж бодож сууна. Зүгээр л утга учиргүй нэлээн замбараагүй бичсэн зүйлийг маань залхалгүй уншиж хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч магадгүй хэн нэгэн алдаа хийх шахаж буй гэр бүлд сургамж болох болов уу гэж бичлээ.
Миний бодлоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд тэр кино шиг хайр хэзээ ч байдаггүй байх, Хайр гэж эх үрийн холбоог тэр ариун сэтгэлийг л хайр гэдэг байх гэж боддог болсон. Нөхөртэйгээ учраад 7 жил болчихож. Одоо 4 настай хүүхэдтэй. Гэхдээ хүүхдээ төрснөөс хойш бид 3н хамт амьдарсан өдрүүдийг нийлүүлбэл 2 сар ч хүрэхгүй байх. Сүүлийн 5 жил тусдаа өөр өөр газар ажил хийж амьдарч байна. Эргээд харахад зүгээр л нэг л өдөр ийм байдалд хүрчихэж. Явуулах гэхээр охиноо хараад өрөвдөөд нөхрөө явуулж чадахгүй юм. Хамт байя гэхээр тэр дэндүү харамч, хувиа хичээсэн хэнэггүй хүн юм. Хамгийн анх нөхрөө эр хүн ч гэж хардаггүй байж байгаад сүүлдээ дасаж дурласан юм. Оюутан, залуу дэврүүн байж. Араас их ч залуус хөөцөлдөнө Хэн нь ч сэтгэлд хүрэхгүй. Хүний нүд булаасан яасан гоё охин байв. Угийн хар багын хүнд дурладаггүй, сэтгэл нээх хөдөлдөггүй, буурьтай охин байж билээ. Голж шилж явж явж хов хоосон, сургуульд сураагүй, царай муутайг нь сонгоод нийлчихсэн. хэхэ Юу нь өөр байсан бэ гэхээр зүгээр л намайг гэсэн сэтгэл байсан юм шиг санагдсан. Илүү юу ч хүсэхгүй. Юу ч үгүй хоосон ч гэсэн ноён нуруутай гэж сонгосон юм л даа.Тэр ч миний өмнө бөнжигнөж байсан, Гар дээрээ бөмбөрүүлж явсан үе байсан. Би ч яваандаа дассан дурласан. Тэр л байх ёстой юм шиг амьдрал маань аз жаргалаар бялхаж байсан.
Энэ хугацаанд 2 удаа жирэмслээд хүүхдээ төрүүлж чадаагүй алдчихсан юм. Сургуулиа төгсөөд хүний нутагт нөхрөө дагаж ажил хийхээр явсан. Тэр үед ажлын ачаалал ч их бие ч сул байсныг хэлэх үү дутуу төрж 2 дах хүүхдээ ахиад л алдчихсан. Нөхөр ажилтай би гэдэг хүн чөлөө авчихсан гэртээ галзуу мэдрэл муутай хүн шиг хэдэн өдөр шөнө нулимсаа дуустал үйлж билээ. Хэдэн сарын дараа би тушаал дэвшиж шинэ ажил хүлээн авахаар болж байтал ахиад жирэмсэн болсноо мэдсэн юм. Энэ удаад зүгээр л энэ хүнд хүүхдийг нь гаргаж өгнө гэж шийдээд ажлаа ч орхиж нөхрөө ч үлдээхээр шийдэж нутаг буцсан юм. Манай нөхөр намайг хөдөө төрсөн гэрт маань хүргэж ирсэн. Тэгээд буцаж явалгүй 1 сар Улаанбаатарт ажил болоогүй эндэх ажил дуусахгүй байна гэх зэрэг шалтгаанаар байгаад л байсан. Тэгэхэд би 2 сартай жирэмсэн байсан үед нөхөр минь араар тавьсныг анх олж мэдсэн юм. Зүгээр л хорвоо хөмрөөд л явчихсан.Хүнд итгэх итгэл 100% байдаг бол би нөхөртөө 110% итгэдэг байсан. Хүүхэд шиг хэлээ хазаж ярьна, бас тэрнийгээ өхөөрдөж дууддаг нэртэй, юм л бол өвөр дээр нь гараад суучихсан. Унтахдаа бараг л дээр нь гараад унтчихдаг тийм л эрх. Би хүнд тэгж их итгэж хайрлаж байсан болохоороо тэр үед нөхрөө үзэн ядчихсан юм шиг байгаа юм.
Ажлаа орхиод амьдралаа орхиод бүхнээ золиослоод 9 сар хэвтэж хүүхдийг нь төрүүлэхээр шийдэж ирж байхад ингэж хандана гэж төсөөлөөгүй. Тэр надаас зүгээр л уучлалт гуйсан. Энэ хүүхдийг үнэхээр ахиад төрүүлж чадахгүй бол би сална гээд шийдчихсэн байсан юм. Тэрнээс хойш төрөн төртлөө байнга маргалдаж би галзуурах шахан орилж хашгичдаг болсон. Мэдээж ахиад л тэр ажлаа хийгээд хол бид 2 тусдаа. Биенээ тэнэг ч гэж хэлж үзээгүй 2 хэлэх хэлэхгүй үгээр биенээ хэлж би ч гэнэт л үхтлээ харддаг болж ерөөсөө л буруу бүх юм буруу болж энэ бүхэн анх ингэж л эхэлсэн. Би ч төрсөн. Нөхөр ирж хүүхдээ харж үнэхээр их хөөрч баярлаж уйлж уйлж 7 хоног хүүхдээ хараад л буцаад явсан. 50 хоног ажиллаад 15 хоног амарна. Амраад л гэртээ ирнэ. Ийм байдлаар бид 3 хоёр жил амьдарлаа. Би ч удалгүй эндээ ажилд орж завгүй байх болсон. Байнга араас нь залгаж байдаг хүн өөрөө завгүй болоод нийгэмшиж бусдын дунд сурч боловсорч биеэ сайхан авч явж бүх юм болж бүтэж ирсэн.
Би ч илүү дутуу юм хийсэнгүй уулзаж учиръя гэсэн санал их ирдэг байсан ч зүгээр л мөрөөрөө ажил гэр 2н хооронд хамгийн гол нь гэрлүүгээ үр лүүгээ үхтлээ яарч ирдэг байсан юм. Охиноо л инээж байгааг харах нь миний хувьд жаргал байлаа. Охин минь багадаа их өвдөнө өвчин байнга орооно. 1 сад 2,3 удаа ч эмнэлэгт хэвтдэг үе байсан. 1 сар л ханиад хатгаа хүрэхгүй гэртээ байвал бид 2т дээдийн заяа байлаа. Би өөрийгөө үр хүүхдийнхээ төлөө гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулдаг эмэгтэй гэж боддог. Тэгж ээж болж л маш эрт бүхнийг ухаарсан юм. үр минь 3 нас хүртлээ байнга өвддөг байв. Нөхөр тэр болгонд нэг ч удаа охиноо авч эмнэлэгт хонож байгаагүй юм байна лээ. Би сүүлдээ үнэхээр их ядардаг уйлдаг ийм амьдрал сонгосондоо, охиноосоо бусдад л харамсдаг болсон байсан. Тэр мөнгө олдог ч хэзээ ч надад 1 сарын цалингаа ав ирж өгч байгаагүй юм билээ. Дуртай үедээ ан загас хөдөө гадаа найз нөхөдтэйгээ явна.
Нэг удаа ирэхэд нь охиноо цэцэрлэгт нь өгөлгүй аавтайгаа нэг өдөр ч гэсэн хамт өнгөрөөг гээд үлдээсэн чинь гэрт үлдээгээд гараад явчихсан байсан.Миний өмсөж хэрэглэж байгаа, охины өмсөж байгаа хувцас эдэлж хэрэглэж байгаа бүхэн бүгдийг нь би л авсан байдаг, Тэр өөртөө хэд хэдэн ганган утас, гоё ганган машин хувцас авна, Тэгээд үргэлж л мөнгөгүй байгаагаа хоосон байгаагаа ярина. Манай эцэг эхэд ч сүүлдээ нэргүй болж тэрний гаргадаг зан байдалд дуртай хүн манай хамаатнууд найзууд дотор л үлдээгүй. Нэг удаа надад гар хүрч тэрнээс хойш бид 2 жил гаран одоо ч тусдаа байна. Би яагаад тийм шийдвэр гаргасан бэ гэхээр миний гэр бүлийн хүмүүжил ч тэр хэзээ ч сул дорой байж хүний дор орж арчаагаа алдах дургүй, хичнээн гоё сайхан 19хөн настай байхдаа юу ч үгүй хов хоосон ч сэтгэл нь дүүрэн, намайг үргэлж хайрлана гэдэг итгэлээр л өөрт нь очсоныг мартчихлаа гэж үү. Баян хангалуун бусдаас илүү амьдрахгүй юм аа гэхэд ядаж гэр бүлийн хүчирхийлэлд л амьдрахгүй юм шүү гэж бодсон юм.
Миний хувьд одоо хэн ч харсан аятайхан хувцаслачихдаг царайлаг / хүмүүс угаасаа тэгж дүгнээд байдаг юм аа хэхэ / сайхан ажил алба хашдаг, ажил төрөлтэй, үр хүүхдээ хүний дор оруулахгүй цэвэр цэмцгэр амьдралаа авч явдаг тийм л нэг энгийн амьдарч яваа эмэгтэй хүн. Өнгөрсөн жил гарны хугацаанд намайг буцъя нийлье гэж зөндөө гуйсан. Гэхдээ би зүгээр л хашраая гэж бодсон буруу замруу нь түлхчихсан юм шиг байна. Жинхэнэ дураараа явж эхэлсэн. Нийлээд 7 жил болсон байж одоо болтол өөрийн гэсэн гэр орон байхгүй ээж аавындаа. Сүүлдээ жилийн дараа би өөрөө гуйж эхэлсэн. Тэр хүнийг гэсэн сэтгэл угаасаа хөрчихсөн ч охиноо харахаар өөр эцгийн бараа харуулахаас янз бүрийн хүчирхийлэлд өртүүлчихвий гэдгээс үхтлээ айх юм, Тийм юм болчихвол би амьд яваад яах юм бэ. Миний амьд яваагийн утга учир ганц охин минь, Тэр ажлаасаа гарч өөр ажилд орсон, Би түүнийг гуйсан биш сайхан амьдаръя үр хүүхдийнхээ ирээдүйг бодъё гэсэн биш тэр дуртай үедээ ирж надтай хоночихоод тэгээд л ажил хийж байгаа нэрээр өөр газарлуу явчихдаг болсон. Би бол сүүлдээ ирэхэд нь хооллож асарч секс хийж зугаацуулж эрхлүүлчихээд л явуулдаг хүн нь болж орхисон .
Нэг ирээд явахаараа 3,4 хоногоор таг алга болж хаяа нэг зав гарахаараа залгаж бас болоогүй уурлаж. Охин нь надаас аавыгаа нэхээд байхаар би юу гэж хэлэх вэ, Та муу ээж, аав ахиж над дээр ирэхгүй та битий ир гээд явуулчихсан биз дээ гэж 4 настай охин минь надад уйлаад тэгж хэлж байхад би өөр яг юу хийх вэ хүмүүсээ. Орой болохоор л утсааа авахгүй эсвэл хэдэн цагаар яриастай, Маргааш нь залгахаар унтчихсан байна лээ утсаар яриагүй мобикомын алдаа этр, За ийм байдлаар нэлээн удаж би залхаж гомдож цөхөрч эхэлсэн. Тэгээд бүрмөсөн салахаар шийдсэн юм. Охиноо бодоод хичнээн гүрийсэн ч охиноо халуураад өвчтэй байхад тоохгүй алга болсон өдөр бүрийг нь санаж үзэн ядсан, Яг л охин нохой хүртэл гөлөгөө харамлаад галзуурахаа дөхдөг шиг. Охиноо л хайрлахгүй бүлтийсэн ганц үрээ, гуйж гуйж төрүүлсэн үрээ л хайхрахгүй эр хүн юм бол би одоо түүнээс юу хүс хүлээхэв дээ тийм үү. Хэдэн төгрөг олигтойхон өгчихдөггүй харамч хахир зан. Хүнтэй таардаггүй онгироо бардам байдал, Ийм зүйл болгоныг бичээд байвал мөд дуусахгүй нь ээ.
Харин би хэдэн сарйн өмнөөс 1 залуутай уулзаж эхэлсэн их сайн хүн. Миний охинд их сайн.Үргэлж л биеийг нь асууна, эмийг нь өгсөн үү одоо эрт унтуул гэх мэтээр үргэлж анхаарал тавина. Надад жижигхэн аяга бэлэглэж байгаан. Тэгэхдээ л охинтой маань хосыг авч өгөх жишээний. Тэр надад зүгээр л ухаангүй хайртай. Ар гэр нь ч хүмүүжилтэй тохитой улсууд. Би ч түүнд татагдаж л байгаа. Хамт байхдаа юу ч бодохгүй үргэлж инээж, бүхнийг мартдаг, Буцаад 17,8 насандаа оччихсон юм шиг сайхан мэдрэмж төрдөг. Надад дураараа хуруугаа ч хүргэхгүй тэгж их хүндэлж хувь хүнийг маань хүнтэтгэдэг. Гэхдээ амьдралаа гэнэт өөрчлөхөөс айгаад байна. Ахиад итгэж байтал надад тиймэрхүү зан гаргах бол уу. Охины маань аав болж чадах болов уу. Гэхдээ би тэрэнтэй гэрлэвэл уйлахгүй амьдарна гэдгээ л мэдэж байна. Их зөөлөн хүн. Надад маш их таалагдаж байгаа, Хамт байхдаа би жаргалтай байдаг. Гэхдээ нөхөр маань өнөөдөр ч хамаагүй гүйж ирээд зүгээр л бусад шиг амьдаръя та 2 тоо л хайртай гээд хүрээд ирвэл би яах бол. Дотроо зөндөө л харж хүлээсэн. Миний нөхөр л бусад шиг л байсан бол миний хувьд болохгүй зүйл огт байгаагүй. Эр хүний хүсдэг бүх л зүйл надад байдаг гэж би боддог. Нөхөрөө санаад одоо бол сүйд болоод байдаггүй бүр заримдаа хэдэн өдөр мартчихсан байдаг ч тэрний тухай нэг бодохоор эсвэл тэрнийг ярихаар л хоолой зангираад уйлчих юм. Тэгж их гомдсондоо юм болов уу эсвэл энэ хайр юм болов уу. Утсаар ярихгүй хэд л бол хэд хонохдоо би санадаггүй.
Тэгсэн хэрнээ бодохын төдийд уйлчихдаг. Би зүгээр л бусад хүмүүс шиг сэтгэл хангалуун халамжтай сайхан амьдарж амьдралаа сайхан авч явж айлын нөхрүүд атаархтал биеэ авч явж бүгдийг зөв хийж амьдрах л байсан. Тийм сайхан энгийн элэг бүтэн амьдралыг хичнээн их хүслээ дээ. Хамаагүй ээ байр хөлслөөд тусдаа амьдаръяа бид 3 маш том зүйлээ хол байсаар алдаад байна Чи хичнээн хол байж ажил хийж мөнгө олж байгаа ч тэр мөнгөөрөө эргээд хүний сэтгэлийг, гэр бүлээ олж авч чадахгүй гэж олон хэлсэн. Гэхдээ хэтэрхий хол явчихэж... Одоо тэр намайг эргээд гуйж байна. өдөр болгон залгаастай уучлал гуйгаастай, Бүгд л эргээд давтагддаг. Намайг гуйхаар тэр цаашаа гэдэг, Би явчихаар араас нэхэл дагуул болдог энэ юу вэ?
Гэтэл бас л нэг эмэгтэйтээ орооцолдчихсон тэрнээсээ болоод л бид 2 дээр бүрмөсөн ирж чадахгүй байсныг нь би саяхан мэдсэн юм. Хүнтэй суувал голомтыг чинь самарна гэр бүлийг чинь хүйс тэмтэрнэ ална тална гэж сүрдүүлж байна. Тэрнээс айсандаа ч биш минутын дараа ухаангүй хайртай гэх мөртлөө үр хүүхдээ ч бодолгүй ээжийг нь ална гэж тоох ч үгүй хэлж байгаа энэ хүнийг би яах вэ. Нөхөртэйгээ 6 сар, 1 жил хамт амьдраад үз ээ харамсахгүйн тулд, Болохгүй бол та 2 хүрээд ир би хүлээгээд л байж байна гээд өөдөөс горьдонгуй хараад инээх тэр хүнийг би яах вэ. Над шиг ийм яахаа мэдэхээ байчихсан хүн байдаг болов уу.
Өөрийгөө боддог бол энэ хүнийг дагаад хаашаа ч хамаагүй явчихмаар байвч аавыгаа нэхээд байх охиноо харахаар өөрийнхөө жаргалаар охиныхоо ирээдүйг сольчих гээд байгаа юм шиг санагдаад байх юм. Аав нь гэтэл бид 2г, яагаад 2 хон хүнийг хүн шиг аваад явж чаддаггүй юм бол. Би яг одоо яасан нь дээр вэ? Аль замыг нь сонгох вэ? Эцэст нь хэлэхэд хүний нулимс дуусдаг юм шиг байна. Жаргаад байхгүймаа гэхэд уйлахгүй амьдрах юмсан. Та 2н дунд байгаа нандин бүхнээ анхнаасаа л битгий сэвтээгээрэй. Битгий толбо үүсгэ. Нулимс бүр маш гүн толбо үлдээдэг гэдгийг мэдээгүй явж. Зүгээр л хамтдаа амьдар, хамтдаа инээж хамтдаа зовж, хүүхэд өвдөхөд хамтдаа байж, бүх зүйлд 2лаа л хамт байхад хэзээ ч эргээд над шиг харамсахгүй. Үүрэг хариуцлагаа хуваа. Нэгэндээ зүгээр л шударга ханд. Чи ч , тэр ч гэсэн хүн шүү дээ. Бас та 2-ын дундаас гарсан тэр цэцэг. Тэр ч гэсэн хүн шүү дээ...
xccj · 2016/08/04
Ergelzeed yah we nz mini iim uwiagui amia bodson archaagui deer ni huuhemseg hogoor yah yum sal . Urdiinh dahin dawtagdana shu salsan ni deer shu
Зочин · 2016/08/04
Salsan deere, yaj ch bodson, 2n hoorond amidral huuhdiig ch tamladag .
Зочин · 2016/08/03
Nuhur gd bgaa ymnaasaa salsan n hamgiin zuw alhamdaa Iim ertei hamt bhgvi bsan n chamd ene nasnii chine hamgiin zuw shiidwer shvv
Анар · 2016/08/03
Үүрэг хариуцлагаа хуваа... гэж үнэхээр үнэн бичжээ. Урдуур нь орж хийгээд байхаар "чи л хийх ёстой. Чи л хийдэг" гэсэн шиг даатгадаг болдог юм байна лээ. Охины чинь эцэг анхнаасаа л муу хүн бж дээ.
Зочин · 2016/08/03
Нэг л их хол амьдарч, өндөр цалинтай ажил хийдэг улсууд юм биз дээ. Тэгээд та 2 2уулаа энэ олон жил тусдаа гарж, орон гэртэй болж амьдарья гэж бодоогүй л юм байна.
Зочин · 2016/08/03
САЛ
зочин · 2016/08/03
миний бодлоор чи охиныхоо аавтай буцаж нийлээд хэрэггүй дээ 2 дах амьдралаар сайхан амьдарч байгаа зөндөө л хүмүүс байна шүү дээ лам хараас асуу
Зочин · 2016/08/03
hetsuu ch yumaa daa
Би · 2016/08/03
Захиаг уншихад танай нөхөр зүгээр л амин хувиа хичээгч бна. Эцэг эх нь зөв хүмүүжүүлж чадаагүй хүнийг чи хүмүүжил нэг ч гэж байхгүй. Миний бодлоор одоо гүйгээд бгаа тэр залуутайгаа ойр бай тэгээд охиноо арай юмны учир ойлгодог болсон үед суусан нь дээр бх . Тэр болтол охиноо аль болох ойр байлгах тэгээд ажигла. Сонин өөрөө сайн хүн бол бурхан чамд зөв замыг чинь заагаад л өгнө !Амжилт
Зочин · 2016/08/03
nice