Өчигдөрийн хэвлэлүүдэд гарсан онцлох мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжлагыг хүргэж байна.
2013/10/01
Сенсааци 1: Тангараг өргөсөн эмч нар ажил хаясан хэрэгт буруутгагдав
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлаар “Ачтан элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллаж байсан Ц.Энхбаярыг томилсон ч эмнэлгийн хамт олон шинэ захирлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Эмнэлгийн хамт олон Эрүүл мэндийн сайд болон УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Төрийн албаны зөвлөлд өөрийн эмнэлэгт үүсээд байгаа нөхцөл байдлыг албан бичгээр илэрхийлж, анхаарал хандуулахыг хүссэн.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн баасан гарагт тус эмнэлгийнхэнтэй уулзсан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй хэмээн өнөөдрийн “Өнөөдөр” сонинд нийтэлсэн байна. Тус эмнэлэг 500 гаруй эмч, ажилтантай бөгөөд өчигдөр үдээс өмнө 150 гаруй хүн халагдах өргөдлөө өгсөн байна.
Сенсааци 2: Үнээ нэмсэн компаниудыг шалгана
Уул уурхайн сайд Д.Ганхуяг ам.долларын ханшийг багаар тооцон импортлогч компаниудад худалдах хэлцлийг хийснээр шатахууны үнийг өсгөхгүй байхаар зохицуулсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан.
Гэвч түүний мэдэгдэл талаар болж, “Магнай трейд” компани бүх төрлийн шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн ам.долларын ханшийг багаар тооцох хэлцлийнх нь хугацаа дууссан гэнэ.
Мөн саяхан худалдан авсан шатахуун импорлогч “Жаст ойл” компанид нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлийг Монголбанк эргүүлэн татсан аж. Дээрх хоёр нөхцөл нь шатахууны үнийг өсгөхөөс өөр аргагүй болгосныг тус компанийнхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тайлбарласан хэмээн өнөөдрийн өдөр тутмын хэвлэлүүдэд гарчээ.
Сенсааци 3: Улсын заан газрын асуудалд орооцолджээ
Спортын төв ордны мэдлийн газрыг эрх мэдэлтнүүд авчихаад буй талаар “Өдрийн шуудан” сонинд нийтэлжээ. Тус сонинд “Спортын төв ордон хотын “А” бүст багтдаг гэдэг утгаараа сөөм газар нь хүртэл хэдэн зуун саяар үнэлэгддэг гэх мэдээлэл бий.
Мөн энэ хавьд газар авахыг хүссэн иргэн албан тушаалтнуудад багагүй хэмжээний авлига өгдөг бөгөөд барагтай айлын хүү авч чадахгүй гэсэн яриа байдаг юм. Тэгвэл нэг ам.метр нь хэдэн зуун саяар үнэлэгддэг гэх энэ хавийн газар бүхэлдээ эзэнтэй болчихоод байгаа аж. Зөвхөн Спортын төв ордны ард л гэхэд арав гаруй давхар орон сууцны барилга сүндэрлэсэн бол түүний урд автомашины гарааш мөн баар цэнгээний газар, сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулсаар байна.
Биднийг өчигдөр 11:00 цагийн үед Спортын төв ордны ард барьсан шинэ орон сууцанд очиж, энэ барилгыг ямар компани хэзээ барьсан талаар тодруулах гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Тиймээс Спортын төв ордны мэдлийнх байж байгаад Нийслэлийн биеийн тамир спортын хорооны дарга, улсын заан Ж.Ганболдын мэдэлд очоод буй гэх “Спорт цогцолбор”-т очсон юм.
Спортын төв ордноос зүүн тийш хэдхэн метрийн зайд байрлах уг цогцолборт уг нь Монголын гимнастикийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ спортод элэгтэй хүмүүсийн хөл тасардаггүй газар юм байна. Гэвч өдгөө энэ байрны зарим хэсэг болон газар нь Нийслэлийн биеийн тамир спортын хорооны дарга, улсын заан Ж.Ганболдын мэдэлд очсон аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр “Спорт цогцолбор”-ын байрыг түрээслэх нэрээр мэдэлдээ авсан.
Харин Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатартай уулзахад “Яг наад асуудал чинь одоо анхаарал татаж байна. Манайх газраа алдаад байгаа нь үнэн. Иймээс аудит оруулсан. Гэтэл квадратын зөрүү гэдэг бас нэг асуудал гарч ирээд байгаа. Нэлээд асуудал дагуулж мэдэхээр юм билээ. Бүх зүйл тодорхой болохоор та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.
Сенсааци 4: Жон Мартин Кийн & Ч.Баттуул
-Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсад ирснийхээ дараа өөрийн шавь Ч.Баттуулын гарт амиа алдсан гэх Америк улсын иргэн Жон Мартин Кийнтэй холбогдох хэрэг өдийг хүртэл шийдэгдээгүй л байна. Энэ хэргийг үйлдсэн гэх эзэн нь баригдаж, бүтэн жилийн хугацаа өнгөрсөн атал яагаад өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь зөвхөн хүн амины хэрэг биш гэдгийг харуулж байгаа талаар олон хүн хэлж буй.
Түүнчлэн өөр өөр мэдүүлэг өгсөн Ч.Баттуул хэргийн үнэнийг нууж байгаа гэх нийтлэлийг “Монголын мэдээ” сонинд нийтэлжээ. Ч.Баттуулын хувьд Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх шалтгаанаа өс санасан гэхээс өөрөөр тайлбарлаж чаддаггүй. Өс санасан байх нь ч үнэний ортой байж болох.
Тодруулбал, Жон Мартин Кийн Ч.Баттуулд хүчээр хар тамхи татуулж, бэлгийн дарамтад оруулдаг байсан гэнэ. нь Ч.Баттуул яагаад бууны сумны нүх гарсан гэдгийг санахгүй байна вэ хэмээн мэдэгдсэн гэжээ.