С.Эрдэнэ гишүүнээ, Талийгаачийн нэрээр тэтгэвэр шилжүүлэх нь алдаж болох алдаа юу!
2016/08/04
Хэрэг хуучирдаггүй гэж үгийг Монголчууд зүгээр ч нэг хэлдэггүй ээ. Нэгэнтээ таагүй үйл хийсэн бол эрт орой хэзээ нэгэн цагт балаг нь дагаж ирдэг. Бусдад муу үйл хийсэн хүнийг хүмүүс цаагуураа мэдэж, мэдэрч байдаг.
Тиймээс ч өдгөө УИХ-д сууж байгаа, Нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг хэвлэлийнхэн бичсээр л байна. Тэрдундаа “Талийгаачийн нэрээр тэтгэвэр шилжүүлэх нь алдаж болох алдаа юу!” гэдэг асуултыг одоо ч түүнд тавьсан хэвээрээ л байгаа юм. Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэснээс харахад нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.
Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?
Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.
Тэгвэл С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байгаа юм.
Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан.
За харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан.
Ямартай ч тус газраас мэдэгдэж байгаагаар холбогдох байгууллагуудаас хийсэн шалгалтын мэдээллүүд тодорхой зөрүүнүүдтэй байна. Тухайлбал, МХЕГ-аас 117 иргэнтэй холбоотой 260 сая төгрөг, Эрүүгийн цагдаагийн газраас 150 хүнтэй холбоотой 240 сая төгрөг, Үндэсний аудитын газраас 148 хүнтэй холбоотой 114 сая төгрөгийг нас барснаас хойш харилцах данс руу шилжүүлсэн байна гэх дүгнэлтүүдийг тус тус хийжээ.
Тэгэхээр тодотгон өгүүлэхэд, зүй нь бол Нийгмийн даатгалынхан ингэж хууль журам зөрчиж болохгүй. Нэгэнтээ энэ хорвоогоос явсан хүмүүсийг амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг гэдэгтэй Монголчууд санал нийлэх биз ээ. С.Эрдэнэ таныг уг салбарын сайд байх он жилүүдэд ийм муухай зүйлс болсон билээ. Энэ тэгээд алдаж болох л алдаа байсан гэж та бусдыгаа болон өөрийгөө өмөөрөх үү?
Эх сурвалж: Шуурхай.мн
Zochin · 2016/08/04
Songood baidag ni sonin
dorj · 2016/08/04
Эрдэнэ урьд нь ямар байлаа одоо ямар амьдралтай болсныг монголчууд мэдэж байгаа нийгмийн даатгалын мөнгөөр жинхэнэ баяжсан хулгайч наадмаар 200000 саяаар 570 авсансурагтай тэрэнд энэ их мөнгө хаанаас байхав ойлгомжтой шүү дээ
Зочин · 2016/08/04
cool
Зочин · 2016/08/04
ene ortoi baihaa bayangoliin niigmiin daatgaliinhan tsalin bagatai baij 2 3 bairtai humuus zunduun bna shdee
2
2
n
jimsee · 2016/08/04
estoi zevuun hun dee bayangolchuud yagaad ene durakiig songood baidag yum be
Зочин · 2016/08/04
Эрдэнэ байсан газар балаг дуусах биш дээ энэ зэвүүн царайтай дуракыг АН хөөж явуулаач Эрдэнийн вант улс сөнөтүгэй нүгэл нүдээрээ гарах нь гарцаагүй
Ган · 2016/08/04
Батын Батбаатар С.Эрдэнэ 2 тэгж мөнгө угаадаг хүмүүс шүү дээ. Модны 2 ын ногоон барилга тэгж л боссон. Энэ мэт бол зүгээр зах зух нь
зочин · 2016/08/04
ҮЗХ -ны хурал дээр Баабар Эрдэнэ намын дарга болчихоод дараа нь шоронд орчихвол намаараа эргэж очихуу гэж асуусан байсан мөнгө идээд шоронд орчихвол яанаа .Бүтэлгүй хулгайч шүүдээ