Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ам.долларын ханш хаданд гарсан, эдийн засгийн хямрал нүүрлэлээ, ард түмэн элгээрээ мөлхлөө хэмээн МАН-ынхан эсэргүүцэж, эх орноо сөнөөж байгаа мэтээр улстөрийн үйл ажиллагаа бүрийг нь шахуу харлуулсаар байгаад л Засгийг огцруулж байсан. Мөн түүний дараа Ч.Сайханбилэгийн засгийн газар багагүй шүүмжлэлд өртсөн. Ингээд дэд сайдгүй ажиллахаар болж, эдийн засаг хэмнэх үүднээс дэд сайд нараа ажлаас чөлөөлсөн .Гэтэл МАН гарч ирээд хуучин ёсоор дэд сайдуудаа томилоод тавьчихлаа. МАН-ыг уг нь шүүмжилж байсан шигээ сайн ажиллах болов уу гэж байсан ч ард түмний горьдлого талаар болж байгаа шинжтэй харагдаж байна.

Ямартай ч ам.долларын ханш түүхэндээ байгаагүй хамгийн өндөр үнэд хүрлээ. Тухайлбал өнөөдрийн байдлаар доллар 2110 төгрөг хүрчихлээ. Уг нь МАН “ядуурлаас ард түмнээ аварч, эдийн үасгаа хямралаас гаргана, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян хүчирхэг монголоо цогцлоож чадна” гэсэн сүртэй мөрийн хөтөлбөртэйгээр өнгөросөн сонгуульд орж ялалт байгуулсан.

Жижиг асуудлууд нийлж байж аливаа том зүйлийг бүтээдэг гэдэг. Гэтэл МАН нэг л улстөрд хуучин байсан увиагүй аргаар ажиллаж эхлээд байх юм.

Г.Наран