Цаг агаарын мэдээ
2016/08/05
2016 оны 08 дугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ.
2016 оны 08 дугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүсийн нутаг, Дарьгангын талаар 33-38 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2016 оны 08 дугаар сарын 6-наас 08 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
6-нд баруун болон зүүн аймгуудын зарим, төвийн аймгуудын баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгаар, 8-9-нд зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
Зочин · 2016/08/05
nice